Wednesday, September 11, 2013

BLUE хамтлагийнхан Дуайт Ховардын араас орж монгол бүсгүйчүүдтэй наргина гэв үү

BLUE хамтлагийнхан Дуайт Ховардын араас орж монгол бүсгүйчүүдтэй наргина гэв үү

Хэдэн сарын өмнө манай улсад Америкийн сагсан бөмбөгийн супер од, "Орландо Мэжик" багийн төвийн тоглогч Дуайт Ховард хүндэт зочин болж ирэхдээ өөрийгөө "Агуу эр хүн байхыг хүслэг" хэмээн тодорхолйж байсан юм. Тэрбээр ирсэн өдрийнхөө орой "I loft" house-д хүлээн авалтад орж "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч сайхан охидоор нүдээ хужирласан юм. Гэтэл тэр үдэш Топ модель Д.Болормаа Дуайттай нэгэн загвар өмсөгч охиныг заан хоорондоо тун сүрхий яриа өрнүүлсэн гэх мэдээлэл байдаг. Үүний дараа баячуудын нууц цэнгээний орон болсон Нүхтэд 70 ам.долларын такстай зоог барих үед Д.Болормаа тэргүүтэй хэдэн загвар өмсөгч бүсгүйчүүд Дуайт Ховардтай хамт байсан гэдэг. Үдшийн 22.00 цаг болонгуут такс авсан 150 гаруй хүмүүсээ хөөх шахуу гаргаж  Ховард хэдэн загвар өмсөгч бүсгүйтэй үлдэнд олон хүмүүс хардсан.

Тэгвэл хэзээ мөдгүй монголд ирэх гэж байгаа BLUE хамтлагийнхан ч бас домогт сагсчны эл түүхийг давтах төлөвлөгөө боловруулж байгаа аж. Тус хамтлагийн гишүүн Данкэн Жэймс Монголын эмэгтэй хамтлагийн нэг гишүүнийг ихэд таалж, хувийн болзоо хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөврөх боллоо. Түүний таалсан бүсгүй нь идэвхтэй байгаа  "Sweetyemotion", "Kiwi" хамтлагийн аль нэгэнд байгаа хэмээн таамаглаж байна. Үүнээс харахад гадны "од"-ууд монголд ирэхээрээ манай бүсгүйчүүдийг сорчлон наргидаг жишиг тогтож байгаа юм биш биз.

0 comments:

Post a Comment