Thursday, October 3, 2013

Топ модель Д.Пүрэвсүрэн 6 сартай хөл хүнд

Топ модель Д.Пүрэвсүрэн 6 сартай хөл хүнд

Хэдхэн сарын өмнө СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаад байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд аз жаргалтай өдөр хоногууд өнгөрч буй. Дэлгэцийн долоон уран бүтээлд дүрээ мөнхөлж, 30 гаруй клип, долоон жүжиг тоглосон тэрбээр өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд аз жаргалтай амьдарч байгаа.Хамгийн сүүлд тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвт "Лардьма" УСК-нд тун чадварлаг тоглож чадсаныг үзэгчид дүгнээд байгаа юм. Энэ кинонд ч өөрийнх нь өнгөрсөн амьдрал тодорхой хэмжээгээр туссан байсныг Пүүжээ үгүйсгээгүй. Гэсэн ч тэрбээр одоо сайхан амьдарч байгаа учраас өнгөрсөн явдлыг сөхөхийг хүсэхгүй байгаагаа саяхны өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Есөн сартай бага охиноо эгчдээ харуулаад хамгийн сүүлд "Лардьма"-д тоглосон амьдралд нугарашгүй, дайчин, асуудлыг даван туулаад гарах чадвартай, авьяаслаг, гоо сайхан жүжигчин бүсгүй маань сүйн бөгжөө зүүгээд байгаа. Тэрээр аргагүй л топ гэсэндээ хөл хүнд 6 сартай байхдаа ч форумаа алдалгүй үнэхээр сайхан харагдаж байжээ.




0 comments:

Post a Comment