
Намрын дунд сарын 07-ны билэгт сайн өдөр Монгол улсын гарьд Ж.Бат- Эрдэнэ хайрт эхнэр Ө.Баярчимэгтэйгээ гал голомтоо бадраалаа. Төрийн ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан "Гарьд" хэмээх цолын эзэн болсон Ж.Бат-Эрдэнийн хувьд залуу бөх гэхэд бях чадал, уран мэх сайтай хэмээн түүнийг ахмад үеийнхэн онцолдог. Харин түүнйи гэргий Ө.Баярчимэг мөн адил мундаг бөхийн удамтай. Түүний аав Ө.Баярчимэг цагтаа эд хаваа гайхулан явсан Монгол улсын начин хүн бий. Ийнхүү төрдөө улс нэмэн, түмэн олондоо бүл нэмэж буй злуу хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнйиг хүсэе.
Их сөн цалгиах уртын дууны шуранхайд
Эе эвийн хорвоо хайлан жаргасны учир,
Од огшоон нар наашлуулж
Орчлон тэлж дуулан жаргахын учир,
Отгон хүүгийн заяа тэгширч
Эцгийн голомт мөнхрөхийн учир
Аз хийморь тэгшхэн энэ өдрийн найр шиг
Арвин их буян дэлгэрч явахыг ерөөе
Азын мэргэн зоосны есөн цагаан тохиож
Аз жаргалын үүд цэлийтэл нээгдсэний учир
Ажнай хүлгийн дөрөө эв дэрлэн харшиж
Аав ээжийн алдрай хослон жиргэсний учир
Айлын хоёр багана мөнх оршихыг ерөөе
0 comments:
Post a Comment