Thursday, October 24, 2013

Бяцхан охиныг яслийн багш нь ингэж зоджээ

Бяцхан охиныг яслийн багш нь ингэж зоджээ

Эцэг эхчүүд  ажил эрхлэхийн тулд  аргагүйн эрхэнд үр хүүхдээ өгч, багш нарт даалгаж үлдээдэг. Харамсалтай нь ясли цэцэрлэгийн багш нар дотор хүмүүжигч баяцхан хүүхдүүдийг алгаддаг, зоддог явлдууд мэр сэр байсаар байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 69-р цэцэрлэгийн 2 наснаас доош яслийн ангийн багш  энэ  бяцхан охины  хацар дээр гарынхаа мөрийг гартал нь алгаджээ.

Зарим хүүхдүүд цэцэрлэгтээ явахаас дургуйцэж багш нараа хараад айж уйлаад байдгийн учир ингэж тайлагдаж байх шиг. Эцэг эхчүүд ажиллаж хөдөлмөрлөж, олсон орлогоосоо улс оронд татвар төлнө, тэдний төлсөн татварын мөнгөөр нь цалинжиж байдаг цэцэрлэгийн багш нар ийм авир араншин гаргаж болохгүй биз дээ.  Эцэг эхчүүд нь өөрсдөө ч хайрлаад гар хүрч үзээгүй бяцхан  хүүхдүүдийг цэцэрлэгийн багш нар ингэж зодох нь байж болох хэрэг мөн гэж үү. Холбогдох газрууд нь эл хэргийг шалгаж нягтална биз ээ.


0 comments:

Post a Comment