Wednesday, October 9, 2013

Жүжигчин Эрдэнэцэцэгийн хүү урлагт хөл тавьлаа

Жүжигчин Эрдэнэцэцэгийн хүү урлагт хөл тавьлаа

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны кинонд гол дүрийг бүтээж, хэрхэн сайн жүжигчин болохоо харуулсан Энхүүш манай алдартай жүжигчин эмэгтэйн хүү ажээ.

 

БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж, төгссөн тэрбээр тус кинонд тоглосноороо карьераа амжилттай эхлүүлээд зогсохгүй шинэхэн дурлалтайгаа учирсан гэдэг.

 

Хамтран тоглосон залуу жүжигчин А.Ганчимэгтэй дурлалын романс эхлүүлсэн түүний хувьд сүүлийн үед тун завгүй байгаа аж. Харин түүнийг жүжигчин Эрдэнэцэцэгийн хүү гэдгийг нь тэр бүр мэддэггүй.

 

Цагтаа урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож явсан Эрдэнэцэцэгийн хүү нь эдүгээ эрийн цээнд хүрч, ээжийнхээ хүрсэн амжилтад хүрэхээр хөдөлмөрлөж явна.


0 comments:

Post a Comment