
Гэр бүлийн маргаан, хувийн ес хонзонгийн улмаас бусдын амийг хэрцийгээр хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийг шүүх хурал хойшлогдлоо. Өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болохоор товлогдсон энэ хуралд шүүгдэгч Ц.Туяа хоёр өмгөөлөгчтэй оролцох байсан ч нэг нь эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шалтгаанаар хурлыг түр хойшлуулахыг хүсчээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ц.Туяа байцаагч бүсгүй Э-г орцонд нь 76 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн билээ. Дээрх хоёр бүсгүйтэй амрагийн харьцаатай байсан, энэ хэргийн гол зангилаа болоод буй Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Батболд өчигдөр шүүх хуралд оролцсон юм. Тэрээр 2 хөөрхөн хүүг өнчрүүлэн нэг бүсгүйг нь шоронд нөгөө бүсгүйг нь шороонд булчаад даанч гэмшсэн шинжгүй. Баярт ороцож байгаа мэт цагаан цамц хар костюм өмсөн, танхим дүүрэн үнэртэй ус ханхруулан хэнэгчгүй сууж байгаа Батболд ичээсэй.
0 comments:
Post a Comment