21 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногийн нэг сенсаци бол яах аргагүй Холливудын хамгийн сайхан хосуудын нэг жүжигчин Орландо Блум, загвар өмсөгч Миранда Керр нарын салалт байлаа.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Орландо хамтран тоглогч жүжигчин бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай болсон нь салах шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа. Гэвч энэ бүхэнд Мирандагийн зүгээс өгч буй цохилт огт байхгүй байгаа нь гайхалтай.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг Миранда Керр ч гэмгүй байгаагүй гэдгийг "The Sunday People" сонин мэдээллэсэн байна. Сонинд гарснаар эдгээр зургууд хосууд яагаад салах болсон гэдэгт бага ч атугай хариулт өгөх болно хэмээжээ.
Авсрталийн үзэсгэлэн гоо Миранда Керр одоогоос жилийн өмнө Нью-Йорк хотод болсон "Victoria"s fashion show"-ийн үед өсвөр насны дуучин Жастин Биберт ханд хаяж, ихэд дотно байсан гэнэ. Тэд шоуны дараа үүр цайтал зочид буудалд тухалсан тухай эх сурвалж мэдэгджээ.
Мөн үүнийг мэдсэн Орландо эхнэрийнхээ энэ үйлдэлд гайхшран, гэнэтийн цочролд орсон цагаас хосуудын харилцаа хөндийрч эхэлсэнг мөн дурьдсан байна. Тэр үед Жастин Бибер найз бүсгүй Селена Гомезоос бас л хэсэг хугацаанд салсан байсан тул түүнд Мирандагийн гэрлэсэн болон насны зөрүү огт хамаагүй байсан гэжээ.


0 comments:
Post a Comment