Monday, November 18, 2013

Бид хэзээ ч нэгнийгээ хайрлахгүй юм гэж үү...

30 минутын өмнө

1963 оны 11 сарын 21-ны пүрэв гаригт Жон Кеннедийн сүүлчийн аялал эхэлсэн юм. Амеркийн ерөнхийлөгч өглөөний цайны өмнө хувцас хунараа янзлан өмсч, Массачустетс мужийн жолооны №053332р дугаартай үнэмлэх, 26 доллартай хавтас, Ариун Кристофын алтан медалиа хар ширэн цүнхэндээ хийжээ. Жолооны үнэмлэх дээр өндөр 183см, үсний өнгө харавтар, нүд бор саарал, 1917 оны 5 сарын 29-нд төрсөн хэмээн бичигдсэн байлаа.

Маргааш нь... 

Ерөнхийлөгчийг Далласын цагдаагийн цуваа дагалдаж, өмнө нь 400 метрийн зайд хамгаалалтын машин түрүүлэн замын цагдаа нарт ерөнхийлөгч ойртож явааг анхааруулж, аюулаас хамгаалахын хоёр ажилтан Соррлес, Лоусон нар болон Декер тойргийн төлөөлөгч сууж яваа хүмүүс,байшингийн хавийг ажиглаж байлаа. 

Тэдний ард 15-20 метрийн зайд 1961 оны загвар "Линкольн" нээлттэй машинд ерөнхийлөгч гэргийн хамт, Далласын захирагч Коппили гэргийн хамт суусан байсан бөгөөд аюулаас хамгаалахын тусгай ажилтан Уильям Гир жолоодож түүний хажууд тусгай тагнуул Рой Келлеман толгой машинтай холбоор барин явж байлаа.  

 

Ард нь дэд ерөнхийлөгч Жонсон, ерөнхийлөгчийн хувийн эмч адмирал Жорж Бакли, улс төр, хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдийн машин гэхчилэн бүхэл бүтэн урт цуваа хөвөрсөн байв. Оршин суугчид ерөнхийлөгчид баяр хүргэн даллаж байлаа. 

Далласын захирагч Коппилигийн эхнэр Нелли Конноли 2006 онд нас барьжээ. Хожим нь Нелли Конноли Уоррены комисст мэдэгдэхдээ "Би аймшигт дуу сонссон, тэр дуу баруун талаас гарсан,би баруун тийш эргэн ерөнхийлөгч рүү харахад тэр ямар ч чимээгүй хоёр гараараа хүзүүгээ барьсан байсан.Тэр даруй хоёр дахь буудалт болж ерөнхийлөгчийг бас оносон гэжээ. Тэрээр уг машинд явж байсан хүмүүсийн хамгийн сүүлийн хүн нь юм. 

Буун дуу гарахад хэдхэн минут үлдэж байна. Кеннидийн үхлийг кино хальсанд буулгасан цорын ганц хүн бол Запрудер юм. Энэ бүх үйл явц Запрудерийн кино хальсанд тодорхой буусан байжээ. Ерөнхийлөгч баруун гараа өргөж хүзүүндээ хүргэсэн нь 225 дахь кадрт үлдсэн байдаг нь Уоренны комисст өгсөн мэдүүлэгтэй таарч байлаа. 

Зураг дээр тусгай ажилтан Клинт Хилл Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайг хамгаалахаар оролдож байгаа нь. Анхны буудлагын дараа Келлерман баруун тийш толгойгоо эргүүлэн баруун гараараа хүзүүгээ барьсан ерөнхийлөгчийг хараад жолоочид хандан "Хурдан урагшил, биднийг буудаж байна, бид өртлөө, эмнэлэгт яаралтай хүргэ" гэж хашгирсан. Лимузин хар хурдаараа Парклендийн эмнэлэг рүү давхисан байна. Запрудерийн авсан зургаар бол энэ бүх эмгэнэлт явдал 16 секундэд болж өнгөрсөн байна. Хэргийн газар хүмүүс бужигнаж, цагдаа нар, аюулаас хамгаалахынхан буугаа өргөцгөөлөө. 

Агаарын хүчин нэг ерөнхийлөгчийн тусгай онгоцон дээр дэд ерөнхийлөгч Линдон Жонсон ерөнхийлөгчийг нас барсаны дараахан тангарагаа өргөж байна.

Хүмүүс болсон үйл явдлыг хэлэлцэж эхэлжээ. Алуурчин хаачив? Хаанаас буудсан бэ? Эндээс асуудлын зангилаа үүсч хожим нь "Кеннидийн нууц" хэмээн нэрлэгдсэн юм. Тэнгисийн цэргийн эмнэлэгт дараа өдөр нь задлан шинжилгээ хийхэд мэргэжлийн алуурчин биш ганцаарчилсан "Освальд" байсан байж болох талтай гэнэ. Кеннидийг дөрөв буудсан нь онож үхэлд хэргэсэн байж. Цаашдын дүгнэлт нь Кеннидийг хуйвалдаанаар алсан. Мэргэжлийн алуурчид яагаад өчүүхэн Освальд гэгчид хандах болов?

Зураг дээр энэ явдлын дараа 1963 оны 11-р сарын 24ны бүтэн сайн өдөр ерөнхийлөгчийг алсан Освальд Ли Харви-ийг Далласын шорон руу авч явж байхад Жек Руби гэгч эр буудан алж байгаа мөч.

1963 оны 11-р сарын 24. Вашингтон хот. Жаклин Кеннеди Капитолийн ордонд өөрийн охин Кэролайн, мөн Бага Жоны хүүгийн хамт.

Вашингтон хот. года. 1963 оны 11-р сарын 24нд ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийг Капитолийн ордон сүүлийн замд нь үлджээ.

Ерөнхийлөгчийг хөнөөсөн энэ винтов бууг Даллас хотын нэгэн агууллахаас олжээ.

Вирджиния муж. Арлингтоне дахь үндэсний оршуулгийн газар. Сенатор Эдвард Кеннеди (голд нь байгаа нь) дүү Юнис Шрайвер, бас үеэл нь болох Рори Кеннеди нар. 1977 оны 11-р сарын 22. 

 

Цаг бусаар хорвоог орхисон ерөнхийлөгч Кеннедигийн булшин дээрх мөнхийн гал.

2010 оны 11-р сарын 22.

0 comments:

Post a Comment