Friday, December 6, 2013

Н. Түвшинбаяр алтан медаль хүртлээ

0 минутын өмнө

БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн "Гран при" тэмцээний -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм. БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон "Гран при" тэмцээнд манай улс 19 тамирчин илгээсэн. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 52 кг-ийн өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн. Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн "Гран при" тэмцээнийг хоёр алтан медальтай эх орондоо ирэх нь.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНЬД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.

0 comments:

Post a Comment