34 минутын өмнө

Хойд солонгосын ерөнхийлэгч Ким Чен Ун нь авга ах Чан Сон Тэк-д 12р сарын 11нд цаазын ял оноосон байна. Энэ шийдвэрийг улс орнууд янз янзаар тайлбарлаж байгаа ч өмнөх ерөнхийлөгчийн үед томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсээс хамгийн сүүлийнх нь Чан Сон Тэк байжээ. Залуу ерөнхийлөгч өөрийн гэсэн бүрэлдэхүүнээ бий болгох эхний алхамаа ч хийсэн байж болох юм.

Цаазын ялыг 6 цагийн дотор үйлдсэн ба хэсэг хүмүүсийг өмнө хаалттай бус хэлбэрээр үйлджээ.

Хойд Солонгосын хоёр дахь хүчирхэг хүн Чан Сон Тэк-ийг гэж үздэг байжээ.

Чан Сон Тэк нь Хойд солонгосын Батлан хамгаалах хорооны орлогч дарга байсан ба албан тушаалаа ашиглан авилга авч, ёс суртахууны томоохон алдаа гаргасан учир ийм ял оноосон гэж хойд солонгосынхон мэдэгдэж байна.

Тэрээр авилгын сүлжээ бий болгож албан тушаалаа ашиглаж Хойд Солонгосын байгалийн нөөц баялаг болох нүүрс болон үнэт металлыг маш хямд үнээр худалдсан Чан Сон Тэк магадгүй мансууруулах бодис хэрэглэгч ,дээрээс нь түүнтэй холбоотой садар самууны агуулгатай зурагнууд илэрсэн хэмээцгээж байна.






0 comments:
Post a Comment