Ядуу залуу: За юу байна аа хоое, хэзээ ирсийн. Яая, наад нэг матар бохь зажилж байгаа юм шиг царайг чинь хараагүй удсан байна шүү.
Найзынхаа царайг хараагүй удсан Баян залуу хэзээ ч салаагүй юм шиг өөрийг нь ёжлох найзынхаа халуун дулаан үгэнд мишээхгүй байж чадсангүй.
Баян залуу: Мань өчигдөр орой л буулаашт, хаха. Аав ээжтэйгээ уулзчаад, өдөржингөө унтаж унтаж сэрээд чам руу ярилаа. Чамаар сонин сайхан юу байна? Манай хэд хаана хаана байна?
Ядуу залуу: Хөгшнөөр нь юу байхав дээ, сургуулиа төгслөө, телевизд ажилд орсон, Сарантай суугаад одоо хүүхдээ л хүлээгээд сууж байна шт.
Ядуу залуу өөрийнхөө сүүлийн 3 жилийн хамгийн том амжилтуудаа үл тэвчин бүгдийг нь найздаа сандран тоочив. Хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн бодолдоо баярлана инээхгүй байхын аргаггүй.
Баян залуу: Өө заза, бүр нөгөө "Ийм ааш муутай охинд хэзээ ч нөхөр олдохгүй, энэ хачин юм яг ганцаараа насыг туулна" гэж надаа ам алдаж байсан залуу тэр үүргийг өөрөө очоод биелүүлцэн байх шивдээ. Хаха, тэгээд одоо аав болно. Ёстой юу байхав дээ гээд байсан харин намайгаа бодвол ажилтай, эхнэртэй, удахгүй хүүхэдтэй юм юмтай байгаан бишүү?
Баян залуу найзынхаа сайн яваад сэтгэлээсээ баярлахын хажуугаар бас тодорхой хэмжээнд атаархахгүй байж чадсангүй. Олон жил гадаадад сурсны дараа эргээд ирэхэд эх нутаг нь анх тэр орхиж явсан газар биш болжээ. Нэг цөм болоод нийлээд явж байсан найзууд хөндийрч, тоглож өссөн талбай дээр нь оффисын барилга баригдсан байв.
Ядуу залуу: За харин ч чи одоо сайхан гадаадад төгссөн ганц бие залуу хүн, бодуул аавынхаа бариулсан орон сууцанд өөртөө байр бэлдцэн, хүссэн компанидаа ажилд ороод зүгээр цэнгэхийн бишүү? Би одоо энэ хадмынд бүр ад үзэгдээд, нэг хэдэн ажил бүтвэл хурдан тусдаа гархыг л бодох юм байнашт. Ядаж байхад жирэмсэн эхнэр гэдэг чинь яг утгаараа ДААМ юм байна. Мань утас дугаржийна гэж хар дардаг боллоошт хаха. За нэг тулгачих уу?
Ярианы дундуур зөөгчийн авчирч ширээн дээр тавьсан бокалтай пивийг хоёр найз баяртай нь аргаггүй хоорондоо тулгав. Ийнхүү хоёр найз дараагийн 2 цагийг багийн мартагдашгүй дурсамжуудаа сэргээж, өөрсдөд энэ хооронд тохиосон шинэ дурсамжуудаа бие биентэйгээ хуваалцсаар тус бүр 3 3 литр пивоны ард гарлаа. Ундны халуун бие рүү төөнөнө орж зориг зүрх чангарснаар "Сэтгэлийн Үг" нэвтрүүлэг эхлэх болжээ.
Баян залуу: Мань одоо тэгээд юу хийхүү? Чиний хэлснээр мань одоо нэг том байранд ороод, нэг хувийн компанид ажилд ороод өдөр шөнөгүй идэж уугаад цэнгэх сонирхол ч надаа нээх их алга л даа. Худлаа шаахгүй, эхний жил бол тэгэх л байх. Гэхдээ чи манийгаа мэдэж байгаа биз, маньд нь нээх тэгэж явах сонирхол алга л даа. Энэ зарим нэг хөөрсөн сагасан гарууд шиг хүссэн үедээ хүссэн юм аа авж өссөн биш. Харин ч эсрэгээрээ манай аавыг чи мэдийшт, мань чамаас мөнгө зээлчих гээд гуйгаад л явж байсан хүн штээ. Одоо тэгээд нэг л их том сургуулийн дипломтой том хүний хүүхэд, ааваасаа илүүг бүтээх том хариуцлага нуруун дээр буугаад ирлээ. Монголчууд манай аавыг баян хүн болгож өгсөн учраас аав эргээд ачийг нь надаар барьж байгаа юм биш үү? Эх орныхоо төлөө ТОМ юм бүтээж нэр нүүрээ баастахгүй явах ёстой ч гэх шиг, сдаа. Надад өөрийн гэсэн амьдрал байна уу? Чи харин тэгсэн бүх юм аа өөрийн гараар бүтээгээд өөрийнхөөрөө сайхан амьдарч байгаан бишүү?
Найзынхаа энэ гомдсон шаналсан үгийг Ядуу залуу ойлгохгүй гээд яах билээ. Учир нь түүний найзын аав улсын мөнгө идэж гэнэт баяжаагүй, Монгол түмний хэрэгцээг хангаж өдөр тутмын амьдралын чанарыг нь сайжруулсан бүтээгдхүүнүүдийг хөлс хөдөлмөрөөрөө нийлүүлж өнөөгийн хөрөнгө болон эрх мэдлээ олж авсан хүн юм. Гэтэл сүүлийн үед сонин хэвлэлүүдэдээр бусдад өөрийн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж амжилтанд хүрсэн биш, бас л тэр БАЯН гэдэг хараал дагуулсан тодотголоор дүрслүүлж хүмүүс явсан газар бүрт нь атаархал болон үзэн ядалтын харцаар хардаг болсон нэгэн аж. Тэр хүн тэр атаа хорслыг тайлж, Монголчуудад өөрийг нь олон жил дэмжиж ирсний хариуг хүүгээрээ барихаар шийдсэн нь гарцаагүй.
Ядуу залуугийн бусад ядуу найз нар түүний Баян найзыг бүгд үзэн яддаг бөгөөд боломж л гарвал ирж ядуу залууд муулдаг зантай. Хамт байхад нь тааралдсан үедээ харин ч эсрэгээр долигнож, энэнтэй танилцаж аваад хэдэн шоув нь дээр даалгуулаад сайхан шаачъя гэсэн далд санаа хоёр найзад хоёуланд нь илт харагддаг байв. Ядуу залуу бусад найз нараа бодвол архи ууя, охин чихдий, PC шаая гэх хүчтэй хүчтэй уриалгануудад үгүй гэж хэлж сурснаараа гадаадад сурсан хэнээс ч дутхааргүй өндөр боловсрлыг маш хүнд нөхцөлд олж авч чадсан ухаантан аж.
Ядуу залуу: Чи одоо яасан гэж гомдлоод байгаан? Чамд байр, машин, өдөр тутмын хэрэглээний мөнгө гээд тав тухтай амьдрахад шаардлагтай бүх юм чинь бэлэн байна. Чи л одоо Монголд юм хийхгүй бол өөр хэн хийхийн? Тэр үнэтэй машин унаад, сая сая төгрөгөөр шоувддаг, өсөх явцад нь аав ээж нь сайн анхаарал хандуулж хүмүүжүүлж чадаагүй шоучид Монгол улсыг хөгжүүлэх юм уу? Энэ засгийн газрыг хар, дандаа 40-өөс дээш насны Монгол хэлээс өөр гадаад хэлийг одоогийн 10 жилийн 4-5 ангийн хүүхдийн түвшинд ч эзэмшиж чадаагүй арчаагүй юмнууд суужийна. Дэлхийн хамгийн сайхан агаартай байх ёстой оронд утаана дунд амьдаржийштээ. Утаа, түгжрээ жил бүр ихсээд байна. Төгрөг унажийна, доллар чангаржийна. Гадаадын хөрөнгө оруулалт татраад бүр алга боллоо, Монголчууд хэлсэндээ байж чаддаггүй арчаагүй ард түмэн гэж дэлхий биднийг харжийна. Чи бол энэ улсын ирээдүй шүү. Аавын чинь зөв, тэр аавыг чинь сонин сэтгүүлүүдээр муулаад байгаа олхиогүй новшнуудад хийж байгаа үйлдлээрээ чи салаавч өгөх хэрэгтэй. Өөрийгөө авч явж байгаа байдлаараа чи тэд нарыг тэр худлаа арчаагүй хог шаар гэдгийг нь илчилж ойлгуулах ёстой.
Баян залуу: Мань чамайг ойлгожийно, надаа зөндөө олон санаанууд ч байна. Жишээ нь гэр хорооллын замуудыг хувийн компанид хувьчилж өгөөд зам барилга, зам засвар зэргийг нь хариуцуулаад, хариуд нь тэр хувийн компани өөрсдийнх нь зам дээгүүр явж байгаа машинуудаас мөнгө хураадаг болох юм бол Улаанбаатарын засмал замын тоо нэмэгдэж, замын чанар сайжирч, түгжрээ багасаж гэр хорооллын айлуудын газар нь үнэ цэнэтэй болсноор зөндөө олон асуудлыг шийдэж болно гэдэг ч юм уу. Эсвэл нарны гэрлээр Монгол гэрүүдийг өвлийн нөхцөлд ч хамаагүй дулаахан байлгах боломжтой технологи оруулж ирж суурилуулж, яваандаа гэр хорооллын өрх бүр өөрсдийн үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа хотын шугам руу шилжүүлж сар бүр нийслэлээс цахилгааны мөнгө авдаг байх ч боломжтой. Маньд зөндөө олон санаанууд байна, гэхдээ мань энийг яаж ганцаараа хийхийн бэ? Чи надад туслал даа? Хоёулаа хамт хийвэл энэ нээх хэцүү юм бишэштээ.
Ядуу залуу: Мань чамд тусалмаар л байна, гэхдээ одоо мань хадмынха нэг өрөө байранд жирэмсэн эхнэртэйгээ амьдарч байгаа хүн хаанаа төсөл бичиж суух билээ? Эхнэр хүүхэд гэдэг чинь асар их зардал, мань чөлөөт цагаа мөнгө л олж өнгрөөхгүй бол маньд нь тэгэж олон жилийн дараачийг бодсон юманд зарцуулах цаг зав даанч алга. Хүүхэд гараас гараад, мань бас нэг хөл дээрээ тогтсон цагт чи намайг бүр аваарай. Мань хий гэсэн болгоныг чинь хийж өгье. Тэр болтол чамайг ганцааранг чинь тарчлаасныхаа хариуг мань хүүгээрээ хариулья.
Баян залуу: Хэхэ, чамайгаа санасан байна шүү. Чиний зөв байна, намайг хараарай. Мань тэр хамгийн аз жаргалтай ард түмэнтэй улсуудад хамгийн ихээр байдаг Middle Class гэдэг юмыг Монголд бий болгоно. Чи харин хэлсэндээ байж цаг нь болохлээр маньдаа туслаарай.
Монгол улсынхаа төлөө нэг барьчих уу?

tegi mongol ulsiinhaa tuluu barichi
ReplyDelete