Thursday, January 16, 2014

Болгарын Лалын шашинтнуудын хуримын ёслол

21 минутын өмнө

Энэ зурган дээр байгаа хүмүүс өөрсдийгөө угсаатны бүлэгт хамааруулдаг, Болгарын уулын тосгоны оршин суугчид юм. Pomaks тосгонд хэдэн зууны турш уламжлагдаж ирсний дагуу гэрлэх ёслолд зориулан сүйт бүсгүйд нүдийг нь хаасан чимэглэл зүүлгэж, нүүрийг нь будан, сэтгэл догдлом гял цал , гэрэл гэгээтэй хувцас өмсүүлэн толгойд нь цаасан цэцгийн хэлхээ зүүлгэдэг гэнэ. Орон нутгийн хуримыг гадаадын жуулчид ихээр сонирхож ирж үздэг ба тосгоныхонд болон гадны хүмүүсийн хувьд маш чухал ёслол болдог байна.

Хуримын ёслолт тосгоныхон бүгд цуглардаг ба бэр, хүргэн 2 төв талбайд уламжлалт бүжиг хийж, тэднийг дагаад тосгоны залуучууд мөн бүжиглэдэг уламжлалтай. Сүйт бүсгүйн инжийг гэр бүлийн гишүүд нь 50 метр урт, 3 м өндөртэй модон дээр тохож өлгөн өгдөг ба энэ нь яг үзэсгэлэн шиг харагдана. Дараа нь хамгийн чухал зан үйл болдог бөгөөд сүйт залуу бүсгүйнхээ нүүрний будгийг хуулан авч урт улаан даашинзыг нь цагаан даашинзаар сольдог гэнэ. Энэ нь цэвэр ариуныг бэлэгддэгийн илрэл болдог.


0 comments:

Post a Comment