Нэг Монгол ганцаараа бол "Унтана".
Хоёр Монгол "Хэрэлдэнэ".
Гурван Монгол "Зодолдоно".
Дөрвөн Монгол "Талцана". Т
аван Монгол "Алалцана".
Хамгийн сайн чаддаг зүйл: Хэрүүл хийх.
Хийж чаддаггүй зүйл: Хөдөлмөрлөх.
Дутагдалтай тал: Эхэлснээ дуусгадаггүй.
Сайн тал: Шүүмжлэлт сэтгэлгээ.
Бидний сэтгэлгээнй онцлог:
Цэцэрхэж маргалдах.
Хувь хүний онцлог: Өөрөрө бахархаж, илүүрхэх.
Зан төлөв: Уурлаж омогдох, цухал ихтэйгээр байх.
Царайны төрх: Баргар, бараан.
Царайны төрхөд үл үзэгдэх зүйл: Чин сэтгэлийн инээмсэглэл.
Бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл: Худлаа ярьж хулхидах, хэлснээсээ буцах, амалсан зүйлээ "таг санах".
Ерөнхий төлөв: Орон гаран, ихэнхдээ гаран гаран.
Амьдарлын эхэнх цагаа: Баярлаж, жаргаж баяр тэмдэглэж өнгөрүүлэх өрнүүн их хүсэлтэй.
Туйлын хүсэл: Байнга сайхан харагдаж, "брендлэг байх".
Хобби: Бусдыг буруутгаж, тас хараас "цав цагаанаараа" гарах.
Ажлын ихэнх цагийг: онлайн тоглоом тоглож, чатлаж, олон нийтийн сүлжээгээр хэрэх, зураг үзэж кайф авах,
Ажлын байрандаа: Олноороо"одууд"ярих, өнгөрсөн баларсан амьдрал, хэнд ч хэрэггүй сургамж нэгнийгээ хүсээгүй байхад өгөх, болсон болоогүй туршлага гэх зүйлээ хуваалцах, бодлоо тулгах.
Гэртээ: Зурагт үзэн "ялхайх", гэеүүрэн толгой гудайх, хүмүүсийн сайхан амьдарч байгааг бодон гутран хэвтэх. Гэр бүлийнхнийгээ шүүмжлэх.
Хэл ярианы онцлог: Мэргэн түргэн.
Эрэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Олон авгайтай, цөөн хүүхэдтэй, нэг ч хадамгүй байх.
Гэнэт их мөнгө олон баяжих.
Эмэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: УИХ-д олноор суух, эрчүүдийг хүссэнээрээ байлгах. Дэлгүүр дотор амьдрах.
Хүүхдүүдийн туйлын хүсэл: Ерөнхийлөгч болох.
Төсөөлөл: Их мөнгө олоод түүнийг хэрхэн зарцуулахаа бодож төсөөлөх, түүндээ баясах.
Мөрөөдөл: Бэрдтэй уулзах.
Мэдээлэлд хандах хандлага: Муулалт, цуурхал, хов жив, хэрүүл, маргаан, тэмцэл гарвал сувгаа солихгүй үзнэ. Зурагттайгаа ярина.
0 comments:
Post a Comment