Өнөөдөр 2 цаг 18 минут

1. Jade Raymond
Энэ бүсгүй 1975 онд Канад улсын Montreal-д төрсөн. Jade Raymond нь 1992 онд Монреаль хотноо George-ийн дунд сургууль, 1994 онд Marianopolis коллежийг дүүргэжээ. Тэрээр компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшин, 1998 онд McGill их сургуулийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг авсан байна. Түүний дараа анхны ажлийн гараагаа Sony компаниас эхлэсэн ба Sony Online-д анхны судалгаа шинжилгээ болон хөгжүүлэх бүлгийг бий болгоход ихээхэн хувь нэмрээ оруулсан програмист юм. Jade-ийн ажлын анхны гараа энэ байсан бол 2004 онд та бидний хамгийн сайн мэдэх алдартай видео тоглоом Assassin"s Creed-ийн бүлэгт нэгдэж хөгжүүлэгч нь болж чаджээ. 2010 онд Торонторуу шилжин Ubisoft Торонто студийн гүйцэтгэх захирлийн албан тушаалыг хашиж байгаа гэнэ.

2. Sara Haider
Сара бас л тачаангуй алдартай, програмист эмэгтэй. Тэрээр Waterloo-ийн Их сургууль төгссөн. Нэлээд удаан хугацаанд Google-д ажиллаж байсан. Vine for Android-ийн өгөгдөл боловсруулахад оролцсон. Одоогийн байдлаар Twitter-т программ хангамжийн инженерээр ажиллаж байна.

3. Corrine Yu
Энэ бүсгүйг магадгүй дэлхийн хамгийн секси програмист гэж нэрлэж болно. Тэрээр Zombie, Unreal Engine 3 зэрэг олон олон дэлхийд алдартай видео тоглоомын хөгжилд хувь нэмэр оруулсан төдийгүй гэрэлтүүлэг, нүүрний анимац программчлан, 2012 оны видео тоглоомын Halo 4 хэмээх шинэ технологи боловсруулсан байна. Microsoft компани Ю-гийн Halo гэрэлтүүлэгч программ хангамжийн патентийг ашигладаг гэнэ. Видео тоглоом програмчлахаас гадна тэрээр мөн 2009 онд цөмийн физикийн чиглэлээр судалгааны ажил боловсруулан үндэсний хэмжээний том шагналыг хүлээн авсан юм.

4. Amanda Uiksted
Amanda нь хамгийн чадварлаг гар утасны програм хөгжүүлэгчдийн нэг. Дэлхий даяар алдартай Farmville тоглоомын хөгжилд хувь нэмэрээ оруулсан тэрээр одоогийн байдлаар хэд хэдэн компаниудыг удирдаж зөвлөхөөр нь ажиллаж байгаа гэнэ.

5. Tracy Chu
Tracy нь Цахилгааны инженерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг, Стэнфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Google, Facebook Quora зэрэг томоохон компанид ажиллаж байсан. Одоогийн байдлаар Трейси нь Pinterest-д инженерээр ажилласан.
0 comments:
Post a Comment