Monday, February 3, 2014

Монгол үсгийн дүрэм Цахим номын програм

14 минутын өмнө

Өдгөө бид эх хэлээрээ алдаатай бичдэг асуудлаа нэг мөр үндсээрээ шийдэе гэвэл ганц туслах зөвлөх энэ байна. Байнга үг үсгийн алдаа засдаг програм дэргэд байна гэж юу байхав, дүрмээ толгойдоо сурцгаая...

Энэхүү Монгол үсгийн дүрэм Цахим номыг МУБИС-ын Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн доктор багш нараар хянуулж зөвлөгөө авсны үндсэн дээр ойлгоход маш амар хялбараар ер нь зөв бичих үг үсгийн дүрмийн номыг зохиож тайлбарласан тул та хэсэг хугацаа зарж энэхүү номыг нэг харсан байхадхожим хаана ч явсан юу ч хийсэн эх хэлээрээ нэг алдаагүй бичнэ гэдэг их хэрэгтэй шүү.

Зөв бичих дүрэм гэхээр гайхаж байгаа байх. Үүнийг бага ангийн л хүүхдүүд үздэг шүү дээ, хэрэг байхгүй мэдэж байгаа гэж олон хүн хариулна. Гэлээ ч хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш цоорохгүй гэсэн үг байдаг. 

Албан бичиг хийх, чухал хүмүүс рүү захиа илгээх гээд эх хэлээрээ бичих тохиолдолд баримтлах  их нуршсан юм байхгүй тодорхой бүх дүрмийг агуулсан цахим ном. Хааяа зарим нэг үгэн дээр хүмүүс бид эндүүрэх тохиолдол гардаг. Тэр л үед энэхүүномноос дүрмээ хараад байвал үг үсгийн алдаагүй албан бичиг хэргийн соёлтой хүн  болж ажилдаа нэг шат ч гэсэн ахихад тус болох байх аа.


Ер нь гадуур хаяг реклам, бусад зүйлс дээр үг үсгийн алдаа мэр сэр харагддаг, хүмүүсийн илгээсэн захиа мессенжерээр бичиж байгаа зүйлс нь хүртэл бага сага алдаатай бичдэг нь анзаарагддаг учир зөв бичих дүрэм нэг үзчихвэл хэрэгтэй гэж бодлоо

Одоо үг үсгийн алдаа засах янз янзын үнэтэй үнэгүй ангууч болор нтр гээд олон програм гарч байгаа, цаашид ч сайжраад гарах л байх. Тэглээ гээд таны асуудлыг бүрэн шийднэ гэж үү. Ердөө өвчин намдаах эм төдий л нөлөөлөх байх. Эмнээсээ холдсон байхад дуусаа. Хаха

Танд эдгэхгүй байгаа өвчин шиг л эх хэлээрээ алдаатай бичдэг бол үүнийг эмчлэе асуудлыг ул үндсээр нь шийдэе гэвэл эх хэлээрээ зөв бичих үг үсгийн дүрмээ жаахан цаг хүч зараад сурахад л болоош дээ.

"Юм мэдэхийн төлөө сурах зовлон хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг

Юм мэдэхгүйн зовлон насан туршид үргэлжилдэг" гэдэг Бямбын Ринчен багшийн үг байдаг даа.

Та байнга алдаа засах програмтай хамт байх боломжгүй, яаралтай тохиолдол гарч чухал дээд албан тушаалтанд албан захиа өргөдөл гаргах шаардлага гарч болно. Өөрийнхөө болон хэн нэгний компьютер гар утас ашиглах шаардлага гарч болно. Тэр үед яах вэ?

Асуудалтай зүгээр л нүүр тулцгаая. Та чаднаа.


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...

 их багш Ринченгийн маань "Монгол хэл" шүлгээс

Файлын хэмжээ: 5.6mb

Нийцтэй OS:(32/64bit) Windows XP/Vista/7/8/8.1

Эрхлэн гаргагч:ИНТЕРПРЕСС

(Download/Татах):[->Mediafire<-]
Яаж татах зааврыг энд дарж харна уу?

Таны татах файл, холбоос линк хэзээ ч устахгүй!


0 comments:

Post a Comment