3 минутын өмнө
Манай оронд мэдээллийн технологи өндөр хурдаар хөгжин дэлгэрч бид ч үр ашгийг нь харамгүй ашиглаж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй билээ. Програм хангамжийн зах зээл хэдийнээ байр сууриа олж хүмүүс ажил үйлчилгээ, хүсэл сонирхол, тулгарч буй элдэв асуудлыг шийдэх бүгдэнд нь тохирох програм хайдаг, түүнийгээ үр ашигтайгаар хэрэглэдэг, тэр хэрээр тэдний ашиг сонирхлыг нь ч харж ажилладаг програм үйлдвэрлэгч компаниуд ихэсч байна.
Бид янз янзын олон төрлийн програмуудыг хэрэглэж байгаа ч SPYтагнуулч төрлийн програмууд төдийлөн сайн нэвтрээгүй, энэ талаар ч хүмүүс муухан мэддэг, бараг ашигладаггүй. Гэтэл энэ төрлийн програм хангамжууд нь бусад хэрэглээний програмуудтай адил үнэ цэнэтэй зүйрлэвэл антивирустай адил байнга ажиллаж байх ёстой чиг хандлага бий болсон байна.
Тагнуул гэхээр л хэн бүхний нууц мэдээ мэдээллийг тандаж хулгайлдаг, хууль бус зүйл хийдэг нөхөр таны толгойд буух байх, харин яг үнэндээ тагнуул ямар нэг үнэ цэнэтэй зорилгын төлөө ийм зүйлс хийж явдаг. Олсон мэдээлээ яаж ашиглахаас л сайн муу үр дүнд хүргэнэ.
Тагнуулч spy програмууд ч үүнтэй адил хүмүүст маш хэрэгтэй байх шалтгаан нөхцөл байдал урган гарсаар байна. Мэдээллийн технологи хөгжих тусам тэр хэрээр элдэв гэмт хэрэг цахим ертөнцтэй салшгүй холбоотой болж байна. Үүнтэй тэмцэхэд (урьдчилан сэргийлэхэд) бага ч гэсэн туслах spy програмуудын нийгэмд үзүүлсэн сайн үр дүнгүүдээс жишээ дурдвал нэгэн эцэг эх хүүхэд нь мансууруулах бодис наймаалдаг хэсэг хүмүүстэй хамтарч ажилладагийг мессенжерт бичсэн зүйлсээр нь мэдэж барьж авсан, мөн нэг компани шинээр ажилд орсон ажилчид нь байгууллагын нууц мэдээллийг бусдад тарааж өрсөлдөгч байгууллагын хүмүүс байсныг мөн л spy програмаар илрүүлсэн байна. Танд ч бас сайн үр дүнг үзүүлэх болно.
Хувь хүн гэр бүл албан байгууллага гээд хаана ч сонор сэрэмж хяналт байхад илүүдэхгүйгээр барахгүй, цаашаа оршин тогтнох нэг үндэс юм.
Spy програм ажиллах зарчим нь одоо ч улам боловсронгуй болж нууцаар дэлгэцэн дээрээс бичлэг screenshot хийж хадгалдаг, гараас дарсан товч болгоныг бичиж авдаг, ямар програм дээр ажилласан гээд компьютер дээр хийсэн бүх зүйлсийг цаг минутаар нь бүртгэж хадгалдаг болж байна. Мөн сүлжээ Lan-аар холбогдсон бүлэг компьютеруудыг ч тус бүрд нь бүгдийг нь хянадаг, бүртгэл хийж баримтжуулдаг програмууд улам бүр боловсронгуй болж байна.
Spy software програмуудыг Spyware-ээс ялгаж үзэх хэрэгтэй. Spyware нь ажиллах зарчмаараа адилхан ч хакеруудын хийсэн вирус програм бөгөөд хулгайлж авсан мэдээллээ зөвшөөрөлгүйгээр зохиогч руугаа илгээдэг, аюултай зүйл юм. Тиймээс компьютертээ тогтмол антивирус болон spyware adware устгадаг програмууд scan хийж занших нь зөв.
Мөн Кеylogger гэдгийг ойлгох хэрэгтэй. Кеylogger гэдэг нь таны кеyboard буюу гарын товч бүр дээр дарсан тэмдэгт үсгүүдийг бичвэр хэлбэрээр notepad дээр нууцаар хадгалж авдаг програмыг хэлдэг. Тусгай хэрэглээнд болон хакеруудын бичсэн вируснууд дотроо энэ ажиллагааг хийж байдаг.
Ер нь анхлан Spyпрограм хэрэглэхийг хүссэн хүмүүст зориулж
"Family keylogger v4.26"хувилбарыг хүргэж байна. Дотроо заавар, key-тэй байгаа тул санаа амар full version хэрэглэж болно. Вирус биш тул антивирусийн анхааруулга гарч ирвэл Allow хийгээрэй.
Keylogger нь гараас дарсан товч бүрийг ямар програмтай хамт ажилласныг цаг минутаар бичин авч text болгон хадгалдаг програм юм. Ялангуяа учир мэдэхгүй хүүхэд багачууд chat болон мессенжерээр элдэв бүтэхгүй хүмүүстэй харилцаж гэмт хэрэгт холбогдох асуудал нилээн түгээмэл байдаг. Албан байгууллага ч ажилчдаа хэнтэй юу бичиж байдгийг хянаж байхад хэрэгтэй. Энэ бүгдэнд дээрх жижигхэн програм тус болно гэж найдаж байна.
Кeyboard буюу гараас бичсэн товч бүрийг текст хэлбэрээр бичиж авахаас гадна Yahoo Messenger ашигласан тохиолдолд дан ганц өөрийнх нь бичсэн зүйлийг хадгалахаас гадна цаад талаас нь мессенжерт байгаа найзынх нь өөдөөс бичиж байгаа хариултуудыг давхар бичдэг учир яаж харилцсаныг нь нэг бүрчлэн уншиж ойлгох боломжтой.
Анх энэ програмыг сургуулийнхаа компьютерийн танхимын 20 компьютерт суулгаад 7 хоногийн дараа олз омог дүүрэн тороо шалгаж буй далайчин шиг л баяр хөөртэй бүх хадгалагдсан файлуудаа хуулж аваад үзэж билээ. Олон ч yahoo facebook пассворд олоод тоглож дүрсгүйтэж билээ. Хаха
Суулгахдаа гол нь антивирус байхгүй байвал зүгээр. Windows Defender Sequirity Essentials зэрэг үйлдлийн системийн антивирус програмууд анхааруулга гарвал Аllow хийгээрэй. Мөн антивирус маань keylogger вирус нтр гээд байвал устгахгүй зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв бүр болохгүй байвал хэсэг хугацаанд антивирусээ хаах юмуу устгачих.
Та компьютертээ энэ програмыг суулгаснаар хэн нэг хохирогч (victim) найзаа өөрийнхөө компьютерээ буянтай сэтгэлээр ашиглуулах хэрэгтэй. Жишээ нь "- миний face yahoo ордоггүйээ, чи нэг өөрийнхөө account-аараа ороод үз дээ" гэдэг ч юмуу. Дараа нь нууц үгээ харамгүй бэлэглэсэн найздаа талархсанаа хэлэхээ мартваа. Хаха.
Файлын хэмжээ: 2.42mb
Нийцтэй OS:(32/64bit) Windows XP/Vista/7/8/8.1
Хувилбар: 4.26
Таны татах файл, холбоос линк хэзээ ч устахгүй!
©С.Учралбаяр Copy™
0 comments:
Post a Comment