Monday, February 3, 2014

Rybka v2.3.2a x32 x64 Gui chess

52 минутын өмнө

Дэлхийн компьютеруудын шатрын аврага шалгаруулах тэмцээнд 5 жил аваргалсан аврага шатрын engine програм Deep Rybkа-г хүргэж байна. Энгийн тоглоомын шатар тоглосноос хүчирхэг мэргэжлийн програмтай нүүр тулаад үз. Иймэрхүү програмаар шатрын аваргууд бэлтгэлээ хийдэг гэнэ шүү.

Шатрын тэмцээн зөвхөн хүмүүсийн хооронд болдог юм бишээ. Анх компьютер дөнгөж үүсч байх үед хүмүүс машинтай шатар тогловол хэн ялах бол гэх сонирхол хаа сайгүй л тарж байж. 

Үүнийг шийдэхээр тэр цаг үедээ дэлхийн номер нэг шатарчин хамгийн өндөр рейтингтэй 2812 Гарри Каспаровтой IBMDEEP BLUE хэмээх анхны компьютерийн шатрын програмтай үзсэн байдаг. 

Эхний тоглолтоор Каспаров хожсон ч гэлээ дараагийн удаах тоглолтон дээр хайнзаж сүүлдээ компьютерт хожигдсон юм. Ахин тоглох бүрд алдарт Каспаров хожигдож эхлэв. Каспаров яагаад ч барахгүй гэж бууж өгчээ.

ЦАХИМ МАШИН ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ЯЛЛАА.

Учир нь жил хугацаа өнгөрөх бүр компьютерын хурд болон бичиж байгаа шатрын програм Мурын хуулиар жил бүр 2 дахин өсч гэрлийн хурдаар л хөгжиж эхэлсэн юм. Одоо ч гэсэн IT технологи хөгжсөөр л байна.

Арга ч үгүй юм. Хүн секундэд үсрээд л 5-6 нүүдэл боломжийг тооцоолж чадах бол одоо компьютерын CPU секундэд 3GHZ буюу 3 тэрбум үйлдлийг гүйцэтгэх ба дунджаар 120,000,000 орчим шатрын боломжит үйлдлийг тооцооолно гэдэг нь хүний ухаанаас давсан тооцоолол билээ.

Үүнээс хойш IBMDEEP BLUE-ээс хойш энэхүү хүчирхэг шатрын програмын залгамж халааг Deep Rybka, Houdini, Junior… гээд олон програмууд эзэлсэн юм. 

Тэр үеэс Хүн Машин хэн ялах нь нэгэнт тодорхой болсон тул одоо хэний бичсэн шатрын програм хангамж номер нэг вэ? Ялах вэ гэдгийг сонирхох нь хүмүүсийн сонирхол болов.

Жил бүр дан хүмүүсийн дунд зохиогддог дэлхийн аваргын шатрын тэмцээнүүдээс гадна нэг томоохон тэмцээн зохиогддог нь Дэлхийн компьютерийн шатрын аварга шалгаруулах тэмцээн.

Жил бүр янз янзын орны программистуудын багуудын бичсэн шатрын програмууд хоорондоо үзэж байна. Энэхүү хүргэж байгаа Deep Rybka нь 5 гаруй жил дараалж аваргалсан хүчирхэг engine юм. Танд энгийн нэг зугаа шатрын тоглоом амархан санагддаг бол энэхүү програмтай тоглоод үзээрэй. 

Дэлхийн шатрын аваргууд мэдээж сайжрахын тулд өөртэйгээ тэнцүү ойролцоо рейтингтэй өрсөлдөгч олж тоглох хэцүү. Тэмцээн дээр л таарвал аз юм гэхээс хэн ч гэсэн өөрийн стратеги арга барилаа мэдүүлэхийг хүсэхгүй. Тэгэхээр шатрын аваргууд хувиараа л шатар тоглож бэлдэх хэрэгтэй.

 Мэдээж өөрөөсөө доор муу тоглодог хүнтэй тогловол сайжрах биш улам муудна. Харин тэдний мөнхийн зугаа, хүчтэй өрсөлдөгч болж чадах үнэнч найз хүчирхэг эдгээр ENGINE програмууд шүү дээ.

Энэ хүргэж байгаа програм бол Rybka-аас албан ёсоор гаргасан үнэгүй энгийн хувилбар юм. Яг албан ёсоор худалдаалагддаг хувилбар нь аймаар, үүнээс илүү сайн, гоё ш дээ.

Хэрэв таны компьютер 64bit бол энэхүү програмаа суулгаж ажиллуулаад Options хэсэг рүү орж Engine сонгоод Browse товчийг дарж Rybkav2.3.2a.mp.x64.exe файлыг сонгоод OK2

Файлын хэмжээ: 3.54mb

Нийцтэй OS:(32/64bit) Windows XP/Vista/7/8/8.1

Хувилбар:2.3.2a

(Download/Татах):[->Mediafire<-]
Яаж татах зааврыг энд дарж харна уу?

Таны татах файл, холбоос линк хэзээ ч устахгүй!

0 comments:

Post a Comment