Friday, March 14, 2014

Ураны ордыг удахгүй ашиглахаар болжээ

Ураны ордыг удахгүй ашиглахаар болжээ

41 минутын өмнө

Төрийн өмчит "Мон-Атом" компани ураны олборлолт хийхээр зэхэж байгааг байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүд одоогоос хэдэн жилийн өмнөөс эрс шүүмжилж байгаа билээ. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатараас авахуулаад цөмийн энергийн физикчээр мэргэшсэн тусгай элч А.Ундраа, Засгийн газрын тэргүүн Сү.Батболд нарыг Монголд ураны орд ашиглах гэж байна хэмээн буруутгаж байв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүхнийг үгүйсгэж байсан ч байдал өөрөөр эргэжээ. Байгаль орчны төлөөх хөдөлгөөнүүд ямар нэгэн худал мэдээлэл дээр тулгуурлаж шуугиан дэгдээхийг хүсээгүй болох нь баримтаар нотлогдож байна. Учир нь, "Мон-Атом" компани Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 12 ураны ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтоожээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Дорнод аймгийн Гурванбулаг суманд ураны орд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан болохыг ТӨХ-оос мэдээлэв. Энэ мэтчилэн ураны орд газарт хайгуул хийж дууссаны эцэст олборлолтыг хэзээ, хэрхэн эхлүүлэх асуудлыг дээгүүр шийдвэрлэх аж.

Харин Засгийн газрын шууд удирдлагад ажилладаг "Мон-Атом" компанийн гүйцэтгэх захирал С.Тэгшбаяр нь одоогоор нөөцийн хэмжээ нь 60 мянган тонн гэгдэж байгаа энэхүү ураны орд газрын тоог улам бүр нэмж байгаа бөгөөд боломж байвал дахин нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү Монголд худлаа юм гэж байдаггүй гэх үг батлагдаж, уран дээр суусан монголчууд уурхайгаа ухаж эхлэх нь дээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment