Monday, March 17, 2014

Самир Насри найз хүүхнээрээ гайхуулав

Самир Насри найз хүүхнээрээ гайхуулав

21 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" болон Францын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Самир Насри саяхан твиттерт өөрийн шинэ найз бүсгүй Анара Атанесын гэрэл зургуудыг тавьж гайхуулсан байна.


Хар үст 25 настай энэ бүсгүй Британийн загвар өмсөгч бөгөөд түүний судсаар испани, португал цус гүйж байгаа юм. Анара 15 настайдаа л загварын томоохон агентлагуудын анхаарлыг өөртөө татсан билээ.


Түүгээр ч зогсохгүй Анара дуучин нэгэн юм. Өнгөрсөн зун тэрбээр Британийн төдийлөн нэрд гараагүй Fanfair хамтлагийг орхижээ. Тус хамтлагийн хүүхнүүд голчлон Ирландын регбигийн багийн тоглолтууд дээр очиж дуулдаг байсан аж.


Анара бүсгүй Шведийн алдарт хөлбөмбөгчин Фредрик Юнгбергтэй удаан хугацаанд үерхэж байсан гэнэ.



Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment