Брэд Питт сайн аав
1 цаг 37 минутын өмнө
50 настай жүжигчин Брэд Питт Холливудын үзэсгэлэнт бүсгүй, жүжигчин Анжелина Жолитой найман жил гаруйн хугацаанд хамт амьдарч байгаа билээ. Тэд гурван өргөмөл, дундаас нь төрсөн гурван хүүхдийг өсгөж байгаа юм. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Питт хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн мөч бүхэн түүний хувьд үнэлж баршгүй гэдгийг онцолсон байна. Брэд, Анжелина хоёр хүүхэд болгондоо их хайртайгаас гадна тэднийхээ мэдлэг боловсролд ихэд анхаарах болжээ."Бидний хүүхдүүд том болж, шинэ зүйлийг мэдэж авч байгааг нь ажиглаж суух нь их сонирхолтой байдаг. Аав байхын гол утга учир, давуу тал бол чи өөрийн мэддэг, чаддаг бүхнээсээ тэдэндээ зааж өгөх боломжтой юм. Та хүүхдэдээ бага ч болтугай дэмжлэг өгч, урам зориг хайрлаарай. Тэгвэл тэд өөрсдөө л юмыг таньж мэдэх хүсэл эрмэлзэлтэй болдог юм шүү. Дараа нь тэд ямар их зүйл сурч мэдсэнээ танд үзүүлэхийг хичээх болно. Энэ нь гайхалтай зүйл юм" хэмээн Питт өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment