Дам тамхидалт хүүхдийн судсыг гэмтээдэг
Өчигдөр 11 цаг 50 минут
Финланд болон Австралийн судлаачид дам тамхидалт хүүхдүүдийн бие махбодод, тэр дундаа тэдний зүрх, судасны тогтолцоонд ямар нөлөөлөл үзүүлдгийг тогтоохоор судалгааны ажил явуулжээ. Тэгтэл архаг тамхичдын хажууд байнга байх нь хүүхдийн судсыг гэмтээх аюултай гэдэг нь тогтоогдсон байна.Оношлогоогоор 3700 гаруй хүүхдүүдийн судасны ханын зузааныг хэмжиж байсан аж. Ойр дотны хүмүүс нь, эцэг эх нь тамхи татдаг хүүхдүүдийн судас илүү хатуу, зузаан байсан гэнэ. Судасны хана зузаан болох нь маш мууд тооцогддог билээ.
Өөрөөр хэлбэл, дам тамхидалтад өртсөн хүүхдүүдийн судаснууд бодит наснаас нь гурван жил илүү "ажилласан" мэт болсон байна. Өөрийн хүсэлгүй тамхины утааг тогтмол үнэрлэх нь маш муу гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик тоо харуулж байгаа юм. Тэдний тооцоолсноор бол жил бүр 600 мянга орчим хүн дам тамхидалтаас болж нас бардагийн гуравны нэг нь хүүхдүүд байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment