Wednesday, August 27, 2014

“Чалко”-д 117 сая ам.доллар төлөх үлдлээ

"Чалко"-д 117 сая ам.доллар төлөх үлдлээ

14 минутын өмнө

"Эрдэнэс тавантолгой" компани Хятадын "Чалко" компанид 350 сая ам долларын өртөг бүхий нүүрс нийлүүлэх гэрээтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ 117 сая ам доллар үлдээд байгаа юм байна. Өнгөрсөн жил хэдийгээр хоёр талын гэрээ дууссан ч өрөө барагдуулж дуусах ёстой. Гэтэл нүүрсний экспортын үнэ тонн тутамдаа 10 доллараар буурсан учир нийлүүлэлтээ түр зогсоосон байдалтай байгаа юм байна. Манай улс энэ жил 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд үүний багагүй хэсгийг дээрх өрөнд суутгуулах ёстой байсан юм. Уг нь "Чалко"-гийн өрийг өнгөрсөн зургадугаар сард багтаан дуусгана гэж байсан ч ийнхүү сунжирсаар байгаа аж.

С.Батболдын Засгийн газрын үед "Хүний хөгжил сан"-гаар дамжуулан "Эх орны хишиг" нэрээр иргэдэд сар бүхэн тараасан 21 мянган төгрөгийг өгөхийн тулд Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр болох "Чалко"-гоос зээлсэн юм. Эргэн сануулахад 2008 оны сонгуулиар "Иргэн бүрт сая, сая таван зуун мянга"-ыг өгөхөөр амлаж, нэг хэсэг л 21000-даагүй юу? Тэр л өрөө одоо болтол төлсөөр суугаа нь энэ шүү дээ.

Тухайн үед улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө "Эрдэнэс Тавантолгой"-н нэрээр 350 сая ам.доллар, "Оюутолгой"-н нэрээр 250 сая ам.доллар, "Эрдэнэт"-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ 800 сая ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тараасан ба өртэй хүн өөдөлдөггүйн үлгэрээр хамаг орд орд нь зогсонги байдалд орсон ч төрийн эрхэнд байгаа томчууд үргэлжлүүлэн өр тавьсаар л байгааг ард түмэн бэлхнээ харж буй. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment