1256 хайрцаг сум хилээр нэвтрүүлжээ
1 минутын өмнө
Манай улсын хилээр их хэмжээний бууны сум нэвтрүүлээд баригдсан байна.Тодруулбал, Баян-Өлгий аймаг дахь Олон улсын "Цагааннуур" авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 09-ний өдөр ОХУ-аас Монгол руу 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 1256 хайрцаг буюу нийт 62800 ширхэг 5.6 мм калибрийн спорт болон ангийн зориулалттай сумыг 20 тонн цемент дотор нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ илрүүлжээ.
Энэхүү хэрэгт холбогдуулан одоогоор Монгол Улсын харъяат хоёр, ОХУ-ын харъяат хоёр иргэнийг тус тус саатуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment