Saturday, August 30, 2014

Хөвсгөлд гурван сая долларын төсөл хэрэгжүүлнэ

Хөвсгөлд гурван сая долларын төсөл хэрэгжүүлнэ

47 минутын өмнө

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүст үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банк гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийг хэрэгжүүлэх талаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг Хөвсгөл аймгийн  Ханх сумын Засаг дарга, Хатгал тосгоны Захирагч болон нутгийн иргэдтэй өнгөрсөн долоо хоногт уулзжээ.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтэц бий болох аж. Мөн экологид ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг төрийн дэмжлэг, зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдааг хангасан ногоон хөгжлийн загвар бий болгохоор зорьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment