Saturday, August 30, 2014

Цэцэрлэгийн цагийг сунгахыг хүсчээ

Цэцэрлэгийн цагийг сунгахыг хүсчээ

14 минутын өмнө

Хүүхдүүдээ хонон өнжин байж арай гэж цэцэрлэгт нь бүртгүүлээд авсан эцэг, эхчүүдэд дахин нэг асуудал тулгардаг нь хүүхдээ цэцэрлэгт өгөх болон авах цаг ажилтай нь давхацдаг явдал билээ. Тухайлбал, төрийн өмчийн цэцэрлэгүүд өглөө 08.00-08.30 цагийн хооронд хүүхдүүдийг хүлээн авч, оройн 17.00 цагт тардаг нь ажил албатай аав, ээжүүдийн хувьд ажлын дундуур гарах, эсвэл хүүхдээ оройтож авч багш, жижүүрт нь загнуулах, торгуулах зэрэг асуудалтай учирдаг.

Эдгээр асуудал нь эцэг, эхчүүдээс гадна албан байгууллагад ч хүндрэлтэй байдаг тодорхой зүйл. Тиймээс Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг хойшлуулж, 18.00 цаг болгох хүсэлт илгээж, залуу гэр бүлүүдийн ажиллах бололцоог хангаж, уг асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment