Халх голын ойд зориулж марк, дугтуй гаргажээ
23 минутын өмнө
Оросын Чита хотод Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан марк болон дугтуй гаргажээ. Марк цуглуулагчдын анхаарлыг зүй ёсоор татах энэ цуглуулгыг удахгүй худалдаанд гаргах агаад эхний ээлжинд зөвхөн Чита хотын музейд анхны хувилбар, үзэсгэлэнг үзэж болох юм байна.Энэхүү Монгол-Оросын дайчдын ялалтын дурсгалд зориулсан үзэсгэлэнг энэ долоо хоногийн пүрэв гаригт Чита хотод нээсэн аж.
Уг үзэсгэлэн "Почта России" буюу "Орос шуудан"-гийн ойгоор, Байгалын хязгаарын амбан Константин Ильковскийн санаачлагаар болж буй юм.
Харин тус ойн 70 жилээр Чита хотынхон Халх голын ялалтын ойн хөшөө дурсгалд хүндэтгэлгүй хандаж, Балтийн орнуудын фашистуудаас дор авирласан хэмээн шүүмжлүүлж байсан билээ. Энэ удаа ноён Константин Ильковский марк 100 жилийн настай, тэгэхээр энэхүү Монгол-Зөвлөлтийн ялалтын ойг удаан хугацаанд дурсан санах болно гэжээ.
С.Майдар
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment