"Манчестер Юнайтэд" одуудаа зарна
12 минутын өмнө
"Манчестер Юнайтэд" багийн ахлах дасгалжуулагч Луи ван Галь зарим нэг тоглогчдоосоо хагацах шийдвэр гаргажээ.

Голландын 63 настай мэргэжилтэн хагас хамгаалагч Андерсон, Том Клеверли, Шинжи Кагава, довтлогч Дэнни Уэлбек, Хавьер Эрнандес буюу Чичаритог худалдан авах багуудыг ол хэмээн гүйцэтгэх захирал Эд Вудвордод үүрэг өгчээ.


Саяхан Английн Лигийн цомын хоёрдугаар шатад баг нь доод лигийн "МК Донс" багт 0:4-ийн харьцаатайгаар хожигдсоны дараа ван Галь ийм шийдвэр гаргасан аж. Гэхдээ Клеверли тэр тоглолтод оролцоогүй билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment