Friday, August 29, 2014

Питт, Жоли нар Францад гэрлэжээ

Питт, Жоли нар Францад гэрлэв

15 минутын өмнө

Жүжигчдийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлснээр бол Холливудын хамгийн царайлаг хос хуримын ёслолоо аль наймдугаар сарын 23-ны өдөр Франц Улс дахь нэгэн шилтгээнд хийсэн аж. Тэрхүү ёслолоос хэд хоногийн өмнө дурлалт хос Мальта арал дээр нисч ирсэн бөгөөд "Тэнгисийн эрэгт" кинон дээр ажиллаж эхэлсэн байна. Хуримын ёслол тэдний 2008 оноос хойш түрээслэн амьдарч байгаа Шато Мираваль гэдэг эдлэнд болжээ.


Гэрлэх зөвшөөрлөө Питт, Жоли хоёр Калифорнийн шүүгчээс авсан гэнэ. Тэр шүүгч Франц дахь гэрлэлтийг нь батлажээ. Тэдний хүүхдүүд хуримын ёслолд оролцсон аж. Анжелинаг сүмийн гонх руу Мэддокс, Пакс хөвгүүд нь хөтлөн аваачив. Захара, Вивьен нар цэцгийн дэлбээ цацаж байсан бол Шило, Нокс нар хосын бөгжийг барьж байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment