Том Круз, Николь Кидман нарын хүү архинд донтжээ
1 цаг 2 минутын өмнө
Холливудын жүжигчин Том Круз, Николь Кидман нарын өргөмөл хүү Коннор хэцүүхэн замыг сонгожээ. Сүүлийн үед тэрбээр байнга л шөнийн клубүүдэд цагийг өнгөрүүлэх болсон бөгөөд найзууд нь ч гэсэн үлгэр жишээ нөхдүүд биш гэнэ. Коннор архинд дурласнаас гадна тамхийг татах шиг болдог аж. Ээж, аав нь ухаан орохыг шаардсан ч Коннор амьдралын хэв маягаа өөрчлөхөөс татгалзсан гэнэ.

"Коннор тусламж авахыг хүсэхгүй байна. Ямар гүнзгий нүх рүү орсноо тэр ойлгохыг ч хүсэхгүй байгаа. Сүүлийн үед тэр зөвхөн гамбургерээр хооллож, архи уун, тамхи татдаг болсон. Спортоор хичээллэнэ гэдгийг мартсан бөгөөд шөнө нь унтахаа больсон. Иймээс таргалж эхэлсэн. Гэхдээ хүний үг дуулахыг хүсэхгүй байгаа" хэмээн эх сурвалж өгүүлэв.
Николь Кидман хүүгээ муу зуршлуудаас нь салгах гэж жил гаруйн хугацаанд тэмцэж байгаа ч амжилт олоогүй гэнэ. Аргаа ядаад Кидман Том Крузд хандсан ч аав нь хүүдээ нөлөөлж чадаагүй аж. Коннор тэднийг сонсохыг ч хүсэхгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment