Thursday, August 28, 2014

Солонгос эмч зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байжээ

Солонгос эмч зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байжээ

42 минутын өмнө

БНСУ-ын "Миндиллэ" эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч "Аллерги мед" эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо.


И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авч байсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байжээ.

Тэрбээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр амралтын өдрүүдэд орж ирсэн байна. Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэж нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрлээ. Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торгожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment