Thursday, August 28, 2014

Оюуны тамирчид Энэтхэгийг зорьжээ

Оюуны тамирчид Энэтхэгийг зорьжээ

1 цаг 9 минутын өмнө

Монголын оюуны тамирчид энэ сарын 31-ний өдөр Энэтхэгийн Мумбай хотноо болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнийг зорьжээ. Монголын Оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар тамирчид болох З.Цэцэгзул, Э.Энхмөнх, Т.Энхжин нарыг дагуулан тус улс руу явсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Филиппины Манила хотод болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын оюуны спортын тамирчин Э.Энхмөнх хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль, Т.Энхжин гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл, их мастер С.Цогбадрах гурван алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялааж, боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, багаараа дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн тамирчин С.Цогбадрах "Тооны Марафон" төрөлд 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment