Thursday, August 28, 2014

Франческо Тотти ном бичнэ

Франческо Тотти ном бичнэ

1 цаг 33 минутын өмнө

Италийн хөлбөмбөгийн "Рома" багийн 37 настай довтлогч Франческо Тотти сүүлийн 23 жилийн хугацаанд хөлбөмбөг ямаршуухан өөрчлөлтийг амссан талаар бодлоо хуваалцжээ.


"Харамсалтай нь, би хөгширч байна. Харин хөлбөмбөг миний дур таашаалыг хөдөлгөсөн хэвээр байгаа. Одоо хөлбөмбөг огт өөр болсон. Энэ наадгай их өөрчлөгдсөн. Биеийн хүчний тал руугаа их хөгжсөн ч техник тал нь орхигджээ. Би цаашид тоглохыг хүсч байгаа. Тоглолтоос таашаал авахыг ч хүснэ. Гэвч хэзээ нэгэн цагт зайгаа тавих хэрэгтэй болно. 23 жилийн хугацаанд их зүйл өөрчлөгдсөн. Би энэ бүхний гэрч нь болсон. Би энэ талаар ном бичих хэмжээнд очсон хүн. Ном ч бичих байх" хэмээн Тотти өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment