Tuesday, September 16, 2014

Манай улс өрсөлдөх чадвараараа 98-д жагсчээ

Манай улс өрсөлдөх чадвараараа 98-д жагсчээ

21 минутын өмнө

2014-2015 оны Дэлхийн Өрсөлдөх чадварын тухай илтгэл хэвлэгдэн гарсан байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гарсан энэхүү илтгэлд Монгол Улс 2014-2015 оны байдлаар өрсөлдөх чадварын үзүү¬лэлтээрээ нийт 144 орноос 98 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Манай улс өнгөрсөн жил энэ үзүүлэлтээр 148 орноос 107 дугаарт, 2012 онд 144 орноос 93 дугаарт орж байсан юм.

Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй гол саад бэрхшээл нь хүнд суртал, инфляцийн өндөр түвшин, боловсролтой бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдол, хөрөнгө оруулалтын тогтворгүй бодлого, орчин болохыг тус илтгэлд онцолсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment