Шангриллад гарсан галыг унтраажээ
43 минутын өмнө
"Шангрилла" төслийн барилга болох Үндэсний соёл амралтын хүрээлэнд баригдаж байгаа "Бэрэн" группын гүйцэтгэгчээр нь ажиллаж буй цогцолборт яг одоо гал гарч, долоо болон наймдугаар давхар нь шатаж байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээлж байна. Барилгын гадна дулаалгын материалаас гал авалцжээ. Тус барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм. Одоогоор гал командынхан нэмэгдэж ирсээр байгаа бөгөөд нийтдээ 50 гаруй гал сөнөөгчид ажиллаж, галыг унтрааж дууслаа. Тэдний өгч байгаа мэдээллээр барилгын 22 давхраас гал эхэлж гарчээ. Иргэдийн өгсөн мэдээллээр гал 13 цаг 10 минутын үед гарч эхэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment