Прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв
57 минутын өмнө
Он гарсаар эхний 09 сарын байдлаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсан байна.Үүнээс 16 буюу нийт шалгасан гомдлын 15 хувь нь гадаад паспортоо хаяж үрэгдүүлсний улмаас Монгол Улсын хил дээр саатуулагдсан иргэд хууль хяналтын байгууллагуудад шалгагджээ.
Иймд гадаадад зорчихдоо бичиг баримтаа биедээ авч явах, хаяж үрэгдүүлэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүллээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment