Wednesday, September 17, 2014

Хоригдлуудын гомдолд хайнга ханддаг уу?

Хоригдлуудын гомдолд хайнга ханддаг уу?

13 минутын өмнө

Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн хорих ангиудад шалгалт хийжээ. Оны эхний хагас жилийн байдлаар ял эдлэж буй нийт 2327 хүнээс 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авсан байна. Тэдгээрийн 1840-ийг хорих ангиуд өөрийн эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэх асуудлаар, 35 өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хандаж, 562-ыг бусад байгууллагуудад хандан гаргажээ.

Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан гомдол, хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, бүртгэл нь  эмх замбараагүй, ойлгомжгүй бичсэн, гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэр, хариуг тухайн ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулан ялтны хувийн хэрэгт хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Тиймээс шалгалтын дүнг үндэслэн Нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарын нэр дээр прокурорын шаардлага хүргүүлсэн ба цаашид анхаарах асуудлуудын талаар хорих 405, 461 дүгээр ангийн дарга нарт прокурорын  албан тоот хүргүүлэн ажиллажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment