Tuesday, September 2, 2014

Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлжээ

Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлжээ

21 минутын өмнө

Д.Сугарыг ТӨХ-ны  даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын зарим удирдлагуудтай хамсан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь түүнийг хамгаалж байсан билээ.

Тиймээс түүнд холбогдох хэргийг шалгах ажиллагаатай холбогдуулан Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлжээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment