"Манчестер Сити" Фалькаог өөрийн болгоно
49 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" баг Францын "Монако"-гийн довтлогч Радамель Фалькаог авах бодолтой байгаа аж. Тэд Колумбийн шигшээ багийн тоглогчийг өөрийн болгохын тулд "Монако"-д 70 сая евро санал болгов. Гэхдээ санхүүгийн фэйр-плэйн дүрэмд заасан хоригийг тэд ийнхүү зөрчихөд хүрч мэдэх юм.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос тавьсан хязгаараар бол шинэ тоглогч авах, тоглогчдоо зарснаас олох орлогын зөрүү 60 сая еврогоос хэтрэх ёсгүй билээ. Өдгөө энэ үзүүлэлт тэдний хувьд 30 сая евро байгаа аж. Тиймээс Фалькаог өөртөө элсүүлэхийн тулд "Сити" аль нэг тоглогчоо худалдах хэрэгтэй болно. Тэд Альваро Негредо, Майка Ричардс, Матия Настасич нарын хэн нэгнээс ангижрах бодолтой байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment