Wednesday, September 17, 2014

Алтан загасанд хагалгаа хийв

Алтан загасанд хагалгаа хийв

17 минутын өмнө

Австралийн Мельбурн хотын амьтны эмч нар 10 настай алтан загасны хавдрыг авах мэс ажилбарыг хийжээ. Загасны толгой дээр ургасан хавдрыг авахад 45 минут шаардагдсан гэнэ. Жорж нэртэй алтан загасанд хийсэн ажилбар 200 долларын үнэтэй гэнэ.

Эмч нар загасыг мэдээ алдуулагч бодис бүхий шилэн саванд хийгээд унтуулжээ. Аманд нь тусгай гуурсыг шургуулсан байна. Энэ ажилбар тун амаргүй байсныг эмч нар онцлов. Багахан хэмжээний цус алдсан л бол Жорж үхэх аюултай байжээ.

Одоо Жорж дахиад 20 жил наслах бололцоотой юм. Мэс ажилбарыг амжилттай хийж дуусгаад загасыг эздэд нь буцааж өгсөн аж. Тэр гэр бүл аль эртнээс загас тэжээж эхэлсэн бөгөөд тэдний гэрт 18 хүртэлх насны 29 алтан загас амьдардаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment