Monday, September 1, 2014

“Туургатан -Тулгатан” хоёрын дундах “жижигхээн гал”

"Жижигхэн гал"
Асар эргэлзээтэй, хуурмаг, логик утгаараа ч гажуудалтай байдлаар өрнөж буй мөртлөө "ҮНЭН" гэх нээх том туг барьчихсан үсэргэж яваа үзэгдлүүдийг хамтатгаад нэг нэр өгч, таних тэмдэг, шошго зүүчихвэл төөрч, будилахын зовлон үүсэхгүйсэн.

Ухаандаа тулгатан, туургатан гэх хоёр үгсийн зөрүүгээр минийх, чинийх хэмээлдэх болсон бидний үзэх дуртай нэвтрүүлэг мэтээс эхэлбэл зохилтой. Нээх гоё, гялтганасан нэвтрүүлэг гараад ирлээ. Эхлээд хөтлөгч байсан эрхэмсэг бүсгүйн нэр санаачлагч нэрээр дэлгэцнээ тамгалагдаж байх цагаар махран зүтгэж бүтээсэн тэр их нэр хүндийг гэнэт нэг шавил залуу гарч ирээд "дэвсэлж" орхив. Шавил гэдэг нь хүч үгүйн онолоор бол хамгийн жижигхэнд тооцогдох шавж төдийхөн юм. Тэр энгийн нэгэн иргэн байсан нь ийн цоллогдоход хүрэв.

Гэвч ганц дайчин ганцаардахгүйн үгээр хааяа нэг ярилцлага өгөөд байгаа, өнөөх Л.Алтангэрэл гэгч залуу. Түүний яриад байгаа зүйл нь "Монгол туургатны зуун эрхэм" нэвтрүүлгийн санааг ажлын компьютер дээрээ бичин, бас бус хүнд танилцуулж байсан гэх "утга мөдөг" зүйл. Хүн үнэмшихэд бас бэрхтэй. Гэвч одоо П.Анужины санаачлагч нэрээр явж буй "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг үзсэн хүн бүрийн сэтгэлд "Энэ нэвтрүүлгийг нээрээ хэн анх санаачилсан юм бол" гэх зурвас бодол гүйнэ. Л.Алтангэрэлийн хүч муутай дуугаралт нэг ийм л эргэлзээг хэн хүнд үүсгэлээ. Ингээд л бол оо.

"Цааш даамжирч яваад, энэ нэвтрүүлэг үнэхээр хэний санаа болохыг Монгол улсын Оюуны өмчийн газар, хууль эрхзүйн байгууллагууд, оюуны өмчийн асуудлыг чухалчлан ярьдаг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар хараандаа авч, үнэн мөнийг тогтоох нь лавтай "Магадгүй тэр залуу ингэж мөрөөдсөн байж болох юм. Гэвч үгүй л дээ. Үнэн хэрэгтээ тэр зөвхөн түүдэг төдий ноцсон жижигхэн гал юм. Түүнийг тэтгэх тос, цучил, хуурай холтос тэргүүтэн өөр талд ажиллаж байгаа. Олигархи гэгчийн утга чухам энэ үед л үйлчилнэ. Гэсэн ч цэгцтэйгээр дахин нэг, логик утгаар нь хөөж үзмээр санагдлаа.

...анхлан

Нэвтрүүлэг "Херо" энтертайнментийн бэлтгэснэээр анх 2011 оны долдугаар сараас арилжааны телевизүүдээр цацагдаж эхлэсэн. Шинэлэг, сонин, содон, монгол ааль үнэртэж, нүүдэлчин ухаан ханхлуулсан хосгүй сайхан нэвтрүүлэг. Нэр зүс, ухаан бодол, үс сахал нь ахул "брэнд" болсон аугаа хүн Бавуугийн Лхагвасүрэн, донж төгөлдөр П.Анужин нарын төгс зохицол оролцогчоо ч, үзэгчээ ч уйлуулж, дуулуулж огшоож одов. Сонгуульд зориулан хийгдсэн гэх хэл амнаас үүдэн хэсэг засварласныг эс тооцвол нэвтрүүлэг зорилтот "бай"-гаа шууд тодорхойлсон, нам ч оносон. Ухаандаа, Х.Баттулга энгийн байдлаар уйлж, Ц.Элбэгдорж энх тайвны замаар хэрхэн ардчилсан хувьсгал явуулснаа ярьж, нийтлэлч Баабар нийт түмнийг даруухан, мангар хэмээн цоллож үзэл санаагаа зарлан тунхагласан зэрэг нь улс төрийн зорилтот пиар гэдгийг харуулж "чадсан".

Харин масс эл үйлдлүүдийг эс тооно. Тиймдээ төдийгөөс өдий хүртэл ямагт шилдэг нь байж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар ирлээ. Хамгийн сүүлд хотын дарга Э.Бат-Үүл эрхмийн ариун хайр, ардчиллын алтан хараацайнуудын тухай уярам түүхийг хөндсөн. Одоогоор хоёр дахь хэсэг завсарлага нь эхэлсэн нь байж болох, нам жим л байна. Ямартай ч завсарласан, эс засварласан байлаа ч "Монгол тулгатны зуун эрхэм" бүтээл бүрэн хэмжээнд оршин тогтночихсон. Маргашгүй. Тэд хүссэн алга ташилтаа авч, пиар гэгчийг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм чухал хүмүүсийн нөмөр нөөлөг дунд явуулж болохыг бүр илүү сайн ухаарсан. Харин нэвтрүүлгийг амилуулж буй баатруудын хүрээнд бол анхнаасаа улс төрийн тохироо, санхүүжилт, гэнэтийн оюун санааны тэсрэлт гэх мэт "но"-той утга уянгын халилууд харагддаг. За эхэлцгээе. Тэдгээр баатрууд...

П.Анужин ба " ил санаа"
Үзэгчид П.Анужинд дасахад "амаргүй" байсан. Залуу, үзэсгэлэн төгөлдөр охидоор эфир дүүрсэн энэ цагт донжтой, намбалаг, бүхий л байдлаараа шинэлэг П.Анужин чухамдаа "хаанаас гараад ирэв" гэх асуултыг тархи бүрт хадаасан. Б.Лхагвасүрэнгийн мөр дор "эрх цэнхэр ишиг"-ний дүрээр тормолзон, гэрэвшин, хичээн суух Анужинхан. Харин тэр ямар замаар эл суудалд тухлан ийм эрхэмсэгээр орших болов. Тодруулбал, нөхрийнх нь эзэмшлийн уул уурхай, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани нэвтрүүлгийг ивээн тэтгэж бүсгүй продюссор гэж цоллуулж. Гэвч чухам яагаад уул уурхайн Мизү ХХК гэнэт салбараасаа хальж өөрийн том онцлог бүхий сэтгүүлзүй, сошл медиа нэвтрүүлэгт хөрөнгө оруулах болов. Магадгүй уг компанийн нэрийг ил барьж, цаана нь гол дүр Анужингаас ч эрхэмсэг нэгэн анхнаасаа оршин буйг гэрчлэх мэт хар төрүүлж байв.

П.Анужин нэвтрүүлэг эхлэхэд олон улсын хууль, эрхзүйч мэргэжилтэй гэгдсэн, удалгүй макробиотик буюу нийгэм судлаач хэмээн зарлаж үе шаттайгаар өөрийгөө нийгэмд таниулсан. Мөн зөв хооллолтын жороороо нийгмийн гайгүй давхаргынханд үйлчилж багагүй мөнгө халаасалдаг хэмээдэг ч энэ нь угтаа зиндааг зиндаагаар дагуулдаг "сүр үзүүлэх" ухаан байлаа. Харин нөгөө талд учир мэдэх хууччуул П.Анужингаас чухам яагаад дөлдөг, түүнийг холионы эзэн гэж цоллодог тухай хөндүүр асуулт үзэгчдийн алга ташилтанд өдийг хүртэл дарагдсаар байгаа. Бүсгүй нэвтрүүлгийнхээ тухай ""Hero entertainment" "Чухал-50" сэдэв шинэ нэвтрүүлгийнхээ хөт­лөгч хийх саналыг тавьсан. Нэвтрүүлгийн анхны санаа нь сонгуульд зориулсан улс төрийн ток шоу байлаа. Хамтран ажиллах саналыг хүлээн авсныхаа дараа бодож байгаад түр зуурын богино хугацааны уран бүтээл хийхээс илүүтэй утга гүн, үлдэц их нэвтрүүлэг хийе гэсэн саналыг тэдэнд зөрүүлэн тавьсан" гэж ярьдаг.

За, ингээд 2012 оны сонгууль хүртэл П.Анужин хөтлөгч,продюссер, сонгуулийн дараахнаас санаачлагч, хөтлөгч гэх болсон.Бодоход эмэгтэй энэ хооронд нэвтрүүлгийг өөрийн болгон баталгаажуулж амжсан бололтой. Богино хугацаанд үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадах энэ мэт нэвтрүүлгийг хэн нэгэн хүн санаачлахад, өөр хэн нэгэн жаахан баяжуулалт хийгээд продюссерлосонтохиолдолд"санаачлагч" болох боломж бий бололтой. Гэхдээ зөвхөн П.Анужин нарын арга барилаар шүү дээ. Энэ мэтээр өнгөцхөн "деррикдэж" явахад доорх эрхэм хүссэн хүсээгүй энд дурьдагдана.

Х.Баттулга ба "Түмэн хишигтэн"
Нэвтрүүлэгт нэгэн шинэ тоглогч гарч ирсэн нь Х.Баттулга. Тодотгол нь нэгэн үед хүчтэй маркетингаар гарч ирж, олны анхаарлыг татаад намжсан "Түмэн хишигтэн" төслийн сурталчилгаа одоо нэвтрүүлэгт байнга хавчуулагдах болов.

Түүгээр ч үл барам Женко ноёнтны хоолойгоо сөөтөл ярьдаг амин чухал сэдвүүд болох "Төмөр зам", "Хөгжлийн тухай", "Шинэ сум" төслийг жинхэнэ утгаар нь пиардах үүргийг "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээс салбарлан гарсан "Зуун чухал сэдэв" нэвтрүүлэг ч мөн хүлээн авсан. Улмаар Х.Баттулга хамтарсан засгийг бусниулах гол үүргээ гүйцэтгэсний дараа "Хөгжлийн тухай" анхны нэвтрүүлгийг Сингапураас хийлгэж байсан нь жинхэнэ төлөвлөлт гэлтэй. Энэ бүх хугацаанд нэгэн бат нот итгэл үнэмшил бий болсон нь "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэг дэх Х.Баттулгын оролцоо их хэмжээгээр байгаа явдал. Эхэндээ паразит мэт далд хэлбэрээр оршсон тэрбээр одоо гол дүр гэдгээ огтоос нуухаа больсон нь "айдгаа авдартаа хийснийх" юм. Хамгийн сүүлд л гэхэд "Зуун чухал сэдэв" нэвтрүүлгээр "Тусгаар тогтнол" сэдвийн хүрээнд ардын баатар болох бүхий л пиараа хийж, засгийн газраас гарлаа. Эдүгээ Далай ламтай уулзаж буй хөрөг нь олон нийтийн цахим хуудсаар харагдах болов.

Л.Алтангэрэл гэгч залуугийн яриа өнгөрсөн хавар цахим хуудсуудаар түгэж, улмаар олон нийтийн фээсбүүк хуудсаар хоёр мянга гурай шээр аван, түгээгдсний дараа П.Анужины нэр хүнд нэг хэсэгтээ дайвалзсан. Хэрэг бишдэж магадгүй болоод ирэхийн цагт өөрийнх нь далд санхүүжилтэд хамрагддаг гэлцдэг хоёрдугаар суваг телевизээр эрх цэнхэр ишгээ тэтгүүлэх арга хэмжээ авч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай асар сайн бэлтгэл дор уянгын халилаар занимаалдаж "амь тариа" хийв. Монголчууд багийн ухаанаар тоглож сурч дээ гэх өнцөгөөс хэн хүнд харагдаад өнгөрсөн ч масс мөн л алгаа ташсан. Тийн байгаа нь онов. Үзэл бодлын индэр гэдэг чухамдаа энэ л юм. Тэр бол олигархи. Түүнд энэ нэвтрүүлэг нэгэн үес өөрийнх нь нэрээр овоглогддог "Түмэн хишигтэн" төсөлд ажиллаж явсан шавил залуугийн санаа байх эсэх нь нэгэнт хамаагүй болсон цаг үе. Гэхдээ ямар үндэслэлээр нэвтрүүлэгт Х.Баттулга тэргүүн эгнээг эзэлж, үзэл бодлоо зарлан суудаг индэрээ болгосон нь энэ цаг үеэс эргээд харах ахул Л.Алтангэрэлтэй холбогдох жим гараад ирнэ.

Иргэн Л.Алтангэрэл ба "маадгар санаа"
Эдгээр бүхий л үзэгдлийн хамгийн бүүдгэр, сул дорой дүр нь Л.Алтангэрэл. Сонирхол татаж, өнцөг үүсгэх ганц гарц нь "Түмэн хишигтэн" төслийн багт ажиллаж байсан явдал. Лавшруулан атгаад үзэхүл Х.Баттулгын тойрог буюу Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул бөгөөд түүх судлаач мэргэжлийнхээ шугамаар төслийн багт орж ажилласан. Ингэхдээ "Түмэн хишигтэн" нэвтрүүлгийн ур хийц зохиомж, найруулга,дүрсжилтийг бүрэн хариуцан, 30 гаруй дугаарыг өөрөө бэлтгэсэн гэж байгаа.

Энэ ажил 2010-2011 оны зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд мань хүнд нийтэд хүчтэй нөлөөлөл үзүүлэх өргөн хэмжээний нэвтрүүлэг хийх санаагаа тухайн үеийн ажлынхаа туршлагаас олсон хэмээн хуучилсан байдаг. Итгэж болмоор санагдлаа. Хахь өөр мэргэжлээс гэнэт сэтгүүлзүйд цахиурхагалах том мөрөөдөл өвөрлөөгүй л юм байна. Нөгөө талаараа тухайн үеийн "Түмэн хишигтэн" төслийн маркетинг ньхэд хэдэн рекламаар эхлэн, нийтэд энэ нэршил чухам юу юм бол төөрөгдөл үүсгэсний дараанэвтрүүлгээ цацаж эхэлж байсан нь шинэлэг үзэгдэл байсан. Тэр ч утгаараа монгол хүн үүх түүхээрээ бахархах, үеийн үед дурсдагдан яригддаг баатруудаа мөнхлөх учир шалтгаан, ач холбогдлыг нээн гаргасан "Түмэн хишигтэн" нэвтрүүлэг нь нийгэмд зөв зүйтэй үр өгөөжөө өгч, МҮОНТ "Сэрсэн зууны түүх" төсөл, NTV "Хорьдугаар зуун –зуун хүн", "Монголоо хайсан Монгол" зэрэг цуврал нэвтрүүлгүүдийг гарч эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, эдүгээ "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн дундах реклам, шторкийг эс тооцбол эдүгээ бараг л зогсчихоод байгаа мэт маркетенгтай "Түмэн хишигтэн"төсөл яг тэр цаг үед хэсэгхэн гялалзаж, хэн хүмүүст үүх түүхээ сурталчлах чамин санаа өгсөн гэлтэй. Энэ бүхний дунд буцалж, бүтээж, сэтгэж, урамшиж явсан шавилхан залууд үүнээс бүр ч илүү даацтай нэвтрүүлэг хийж болох маадгар санаа төрсөн нь "Монгол туургатны зуун эрхэм". Тийм ч учраас дээр зориуд "итгэж болмоор" гэсэн үг хавчууллаа. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Түмэн хишигтэн" төсөлд ажиллаж байхдаа нэвтрүүлгийн төлөвлөгөө, санаа оноогооажлын компьютер дээр бичиж боловсруулаад, дөрвөн сар орчим хөдөө яваад иртэл нэвтрүүлгийн анхны дугаар гарсан байсан гэх.

Яагаад шууд зарга үүсгэхгүй өдийг хүртэл дуугүй явсан юм бэ гэх асуултаар амаа алгадуулдаг гэх.Энэ талаараа өөрөө тайлбарлахдаа "Хэдий миний нэвтрүүлгийн байсан ч дэлгэцэнд гарсан даруйдаа олны хүндэтгэлийг хүлээж байгаа нь бархархалтай санагдсан. Энэ утгаараа би түмэнд хэрэгтэй юм болов уу гээд дуугараагүй. Энгийн борог амьдаралтай хүний хувьд тэрүед ажлаас гэнэт халагдсанаар иймэрхүү зүйлийн араас явахтай манатай байсан. Гэхдээ цаг явах тусам "энэ чинь миний санаа" гэх нэг зүйл намайг хатгаж, шар хөдөлдөг юм билээ" хэмээн хуучилсан байдаг. Нээрээ л борог амьдрал ингэж үргэлжилдэг биз дээ. Залууст байдаг, нэг тийм учраа олохгүй эх оронч сэтгэлгээний хийрхэл түүнийг бариж байсан мэт.

Минийхээр бол Л.Алтангэрэл дээрх шалтгаан дээр нэмээд залуу хүний гэнэн сийрэг ухаанаартойргоос сонгогдсон гишүүнээ ямар нэгэн тайлбар хийж,ядаж л хөдөөнөөс ирэнгүүт нь ажлаас нь элдэв худал цуу яриаг үндэслэн халсан явдлыг цагаатгах болов уугэх "хүчин мөхөстөл"-ийн үүднээс хэсэг харсанмэт сэтгэгдэл төрдөг. Энэ бол ажил гүйцэтгэгч хэн бүхэнд байдаг эмээнгүй чанар. Гэвч хэн ч түүнд ямар нэгэн тайлбар хийлгүй өдийг хүрч,энэ сэдвээр зоригтойхон дуугарчих хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч олдохоо болив. Энэ байдал цаашид чмөн хэвээр үргэлжлэх сэдэл төрнө.

Үнэн хэрэгтээ одоо ч тэр, тэр үед ч эгэл иргэн Л.Алтангэрэл гэхзалуу мянгантай дэвээд яах юм. Магадгүй нэгэн өдөр нам цохиулаач билүү. Чухамдаа "Хүч үгүйн онол" буюу эгэл иргэний зам чинь л энэ. Энэ мэтээр хөөгөөд бодоод байхад, Х.Баттулга тэргүүтний яриад байгаа тэр л эрлийз, хүрлийзтэнүүдийн мөн чанар хаанаас нисэж ирээд, ямар зорилгоор эгэл залуугийн ажлын компьютерээснэвтрүүлгийнх ньсанаагаваад явчихсан нь тодорхойгүй хэвээр үлдэх дүр зураг харагдана. Ийнхүү Х.Баттулга, П.Анужин, цаашлаад найруулагч Л.Баатар гэхчлэн хэсэг бусаг хүмүүсийн далдын шүтэлцээ"гол дүр"онхи хасагдаж байгаа мэт.

Уг нь хүний үүсэлтэй холбогдох гал манах ухаанаар бол энэ л жижигхэн галыг унтраачихалгүй, хуурай мөчир, холтос төдийхнөөр дэмжээд өгвөл үнэн зурхсийн харагдах ч юм бил үү. Олигархи, иргэн хоёрын хооронд "Туургатан, тулгатан" гэх хоёрхон үгээр ингэж л асар томзөрүүгүүсчээ.Цагаа олоогүй загвар бүхэн лангууны ард тоосонд дарагдан үлддэг шиг хэн нэгэн залуугийн үнэн мөрөөдөл хүчтэнгүүдийн гарт бүү хүчин мөхөсдөөсэй. Эдгээр баг хүмүүст үнэхээрийн эр зориг нь байгаад, нөгөө талд хөндлөнгөөс харж, ажиж буйОюуны өмчийн газар, Соёлын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэн хуулийн байгууллагадаа шаардлага тавиж гэмээн, Л.Алтангэрэлийн яриад байгаа тэрхүү "утга мөдөг" зүйлсийг шалгуулах нь хэрэгтэй.

Балархай бүхнийг гэрлээр нягтлан гийгүүлдэг билээ л.
Эх сурвалж: Bataar.mn
Эх сурвалж www.wikimon.mn

М.Хүдэр

0 comments:

Post a Comment