Monday, September 1, 2014

Э.Төрмандах эхнэрээ өөд нь татаж эхлэв

Э.Төрмандах эхнэрээ өөд нь татаж эхлэв

44 минутын өмнө

"Аархал" дуугаараа аархах дуртай дуучин Э.Төрмандах сүүлийн үед авгайгаараа аархдаг болжээ. Хань О.Гансувд нь бас дуучин мэргэжилтэй бөгөөд сүйдтэй хийсэн уран бүтээл хомс. Э.Төрмандах эхнэртээ зориулж "Ганцхан чамайгаа" нэртэй дуу хийж эхнэрээрээ дуулуулсан. Түүний дараа "Ханийн тэнгэр" дууг дуулуулж, клипний зохиолыг нь өөрөө бичсэн гэдэг.


Тэгвэл энэ зунаас эхлэн "Жаргалтай явна, хоёулаа" дуундаа эхнэр О.Гансувдын хамтаар клипэнд нь тоглосон бол саяхнаас "Дүүрэн жаргалтай хорвоо" дууг хамтран дуулж, хуримынхаа бичлэгээр клип хийлгэжээ. Дээрх хоёр уран бүтээл нь "хит" болж байгаа бөгөөд Э.Төрмандах мэргэжил нэгт ханиа өөд нь татаж, хамтдаа урлагийн карьер хөөхөөр шийдсэн бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment