Monday, September 15, 2014

Кэти Холмс найруулагч болно

Кэти Холмс найруулагч болно

20 минутын өмнө

Холливудын жүжигчин Кэти Холмс өөрийгөө шинэ зүйлд сорихоор шийджээ. Жүжигчин Том Крузын экс эхнэр тэрбээр ихээхэн шуугиан дагуулсан зохиолч Энни Уизервоксын "Бидэнд байсан бүхэн" гэдэг нэртэй романыг дэлгэцийн бүтээл болгохоор найруулагчийн суудалд сууж магадгүй.

Уг зохиол ээж, 13 настай охин нарын тухай өгүүлдэг. Тэд ядуурлын ирмэг дээр амьдардаг учраас арга буюу хөнгөн амьдралыг хайн жижигхэн хот руу нүүдэг. Гэвч байдал улам хэцүүднэ. Тэр хотод тун сонин зантай хүмүүс амьдрах тул тэдэнтэй хэл амаа ололцох гэж зовно.

Кэти найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийг бүтээх аж. Зураг авалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Зохиол нь өөрөө наймдугаар сарын 05-нд худалдаанд гарсан ч номонд дурлагсдын анхаарлыг татаж, шилдэг борлуулалттай номын нэг болж чаджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment