Monday, September 1, 2014

Есөн жил ажлаа ”тасалсан” эмч

Есөн жил ажлаа "тасалсан" эмч

24 минутын өмнө

Италид нэгэн эмч есөн жил ажиллахдаа ажлын байран дээрээ ердөө 15 өдрийг өнгөрүүлсэн байна. Сүйхээтэй эр хуулийн дагуу ажлаасаа бултаж чаджээ. Энэ бүх хугацаанд тэрбээр элдэв сургалтад хамрагдаж, амралтаа аваад зогсохгүй эмчийн магадлагаатай байсан юм. Ингэхдээ тэр цалингаа бүтнээр нь авч байв. Сицилийн энэ эмч 2005 онд Катания мужийн эмнэлэгт ажилд орсон аж. Тэр өдрөө л мань эр их сургуулийн хичээлд суухаар явсан байна. 2008 оны аравдугаар сарын 31-нд ажилдаа эргэж ирээд эмч залуу гэр бүлийн нөхцөл шалтгаанаар цалинтай чөлөө хүсээд 2009 оны тавдугаар сар хүргэсэн аж.

Эргэж ажилдаа ороод мань эр эмнэлэгт 15 хоног ажиллажээ. Дараа нь 2009 оны долоодугаар сар хүртэл эмчийн магадлагаа авсан гэнэ. Биеэ илааршуулаад тэрбээр энэ оны зургаадугаар сар хүртэл дахин суралцжээ. Одоо тэр 2016 оны 12 дугаар сар гэхэд докторын зэрэг цол хүртэх төлөвлөгөөтэй байгаа юм. 50 настай эмчийн бүртгэлтэй эмнэлгийн ерөнхий эмч ажилдаа ирэхгүй байгаа ажилтнаа ажилд нь оруулах гэж нэг бус удаа оролдсон ч амжилт олоогүй байна. Бүх зүйл хуулийн хүрээнд өрнөж байсан аж. Суралцаж ханадаггүй эмч ажилдаа эргэж ирэхэд түүний олж авсан мэдлэг тус эмнэлэгт ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment