Сүмд нүцгэлж зураг авахын тулд 200 мянгыг зарлагаджээ
52 минутын өмнө

Зохиол ёсоор бол хатан хаан Серсеягийн дүрийг бүтээгч жүжигчин Лина Хиди сүм рүү чармай нүцгэн орох учиртай байв. Гол дүрийн эмэгтэй нүглээ наминчлахын тулд хотын гудамжаар чармай нүцгэн алхдаг бөгөөд дараа нь сүм рүү ордог билээ. Гэвч Гэгээн Николайн католик сүм хийд үүний эсрэг байсан гэнэ. Киног бүтээгчид холбогдох тайзыг барьж, байгуулснаас гадна хотын гудамжаар нүцгэн бүсгүйг явуулахын тулд Дубровник хотын хүн олноор хөлхдөг гудамжин дахь худалдааг түр зогсоосон аж. Дөрвөн хоног үргэлжилсэн зураг авалтын явцад 200 мянга орчим доллар зарцуулсан байна. Киноны продюссерүүд тэр орчмыг түрээслэн авч, хамгаалалтын 200 хүнийг хөлслөхөд ийм хэмжээний мөнгө төлжээ. Зураг авалтын явцад худалдаагаа зогсоосон дэлгүүрийн эздэд бас мөнгө төлсөн гэнэ.
Чармай нүцгэн одыг зураг авалт хийсэн дөрвөн хүн харсан аж. Тэд мэдээллийг чандлан хадгалах тухай гэрээнд гарын үсгээ зуржээ. Хэрэв ам нээвэл 250 мянган долларын торгууль хүлээх юм. Өдгөө "Хаан ширээний төлөөх наадаан" олон ангит кино үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Тиймээс киног бүтээгчид ийм их зарлага гаргасандаа харамсахгүй байгаа гэнэ. Киноны зохиол тун гайхалтай бөгөөд гол дүрүүд нь ч сонирхол татна. Хувцас өмсгөл нь тансагаас гадна маш үнэтэй эффектүүдийг ашиглаж байгаа аж. Мөн уг олон ангит кинонд эротик хэсгүүд олноор гардаг бөгөөд дийлэнхид нь порно жүжигчид тогложээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment