Хогноос гал авалцсан гэх дуудлага нийт дуудлагын 80 хувийг эзэлдэг
1 цаг 37 минутын өмнө

Тэрчлэн өнөө л "монголчлох" зангаараа аль эсвэл хулгайгаар тог татаж, цахилгаан үнэ төлбөргүй хэрэглэх гэсэн сэдлээс үүдэн мэргэжлийн цахилгаанчин дуудалгүй өөрсдөө дур мэдэн холболт хийснээр цахилгааны масс үүсч гал гардаг байна. Гол төлөв зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд ийм асуудал гаргадаг аж.
Учир нь, дүүрэг хороодод бүртгэлгүй бол цахилгаанаар хангах зөвшөөрөл олгодоггүй байна. Өнгөрсөн онд гарсан нийт гал түймрийн 50 шахам хувь нь даацын бус утас, кабелиэр дур мэдэн цахилгааны холболт хийснээс үүдэн гарсан аж.
Тэгвэл болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, байгууллагууд хамтран 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд дүүрэг, хороодын нутаг дэвсгэрээр явж, эрсдэлтэй айл өрхүүдэд сануулга, зөвлөмж өгч байгаа юм.
Гэсэн ч хогноос үүдэлтэй гал алдах эрсдэлийг хүлээн зөвшөөрч, засна гэж иргэд хэлж байгаа ч "Хөхөө өвлийн хүйтэн айсуй үед өөр нүүх газар байхгүй. Тэгээд ч өөрөөр тог цахилгаантай болох арга ч алга" хэмээн зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment