Tuesday, October 21, 2014

Олон эхнэртэй эрийг саатуулав

Олон эхнэртэй эрийг саатуулав

11 минутын өмнө

Саяхан Австрийн цагдаа нар тун "азтай" бөгөөд хүүхний тэнгэртэй эрийг баривчилж чадсан байна. Тэр залуу бол 28 настай Сонко Тижан юм. Энэ олон эмтэй зэрэг явалдагч эр өөрийн урхинд оруулсан хүүхнүүдийнхээ тоогоор нэг ёсны дээд амжилт тогтоожээ. Гамби Улсын уугуул энэ эр албан ёсны дөрвөн эхнэртэй, долоон сүйт бүсгүйтэй, таван нууц амрагтай байсан гэнэ. Сонко үнэгүй орон байр, хоол унд, бэлэн мөнгөтэй байхын тулд Австрийн оршин суугчдын толгойг эргүүлдэг байв. Тэд нараасаа их хэмжээний бэлэн мөнгө зээлж аваад эргүүлж өгдөггүй байжээ.

Африк эрийн хайр дурлалын явдал мань хүн нэгэн уушийн газар Соня Майер гэдэг бүсгүйтэй танилцсанаар ил болсон юм. Хар арьст "Казанова" тэр бүсгүйн толгойг эргүүлтэл цаадахь нь үүнийг анхны харцаар ирсэн дурлал хэмээн боджээ. Тэд нэг сар гал халуун байсны эцэст сүйт бүсгүйн гэр бүлийнхний хоригийг үл ойшоон гэрлэсэн аж. Нэг жил аз жаргалтай байсны эцэст бие давхар болсон Соня бүсгүй фэйсбүүкээр ороод Тижан гэдэг овогтой эмэгтэйн хуудсыг олжээ. Тэр эмэгтэйн нөхөр өөрийнх нь эр нөхөртэй усны дусал шиг адилхан байв.

"Эхлээд би тэднийг ихрүүд байх гэж бодсон. Тэр миний араар тавьж байгаа гэж би яаж бодох билээ дээ. Би тэр эмэгтэйн хуудсыг нарийвчлан судлатал тийм биш болж таарсан. Эцэс сүүлдээ би түүнтэй холбогдоод бид хамтарч цагдаад гомдол гаргасан юм. Түүний нөхөр, миний нөхөр хоёр бол нэг хүн гэдгийг бид ойлгосон. Яг тэр мөчид бидний нөхөр алга болсон билээ" гэж Майер өгүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдсанаар Гамбийн уугуул эр нийт 16 эмэгтэйтэй дотно харилцаатай болох нь тогтоогджээ. Тэдгээр эмэгтэйчүүд бүгд л өөрийгөө түүний цорын ганц хайр гэж бодож байлаа. Урхинд нь орсон эмэгтэйчүүдийн отгон нь 22 настай, ахмад нь 44 настай гэнэ. Тэд Сонког өөрсөдтэй нь хамтран амьдарч байгаад 1000 евро зээлж аваад хаашаа ч юм алга болсон хэмээн мэдүүлжээ. Мөрдөгчид мөн хар арьст эр дөрвөн хүүхэдтэй, хоёр "амраг" нь бие давхар гэдгийг мэдсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment