Кевин Дюрант хүнд бэртжээ
44 минутын өмнө
Сагсан бөмбөгийн "Оклахома-Сити" багийн тэргүүн тоглогч Кевин Дюрант баруун хөлнийхөө тавхайг цуулсан тул 6-8 долоо хоног эмчилгээ хийлгэхээр болжээ. Өчигдөр болсон бэлтгэлийн дараа Дюрант тавхай нь эвгүй болсон гэж гомдоллосон байна.
Эмч нар түүнд нарийвчилсан шинжилгээ хийгээд өнгөрсөн улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Дюрантын тавхай нь цуурсан гэх оношийг тавьсан аж. Удахгүй түүнд мэс ажилбар хийхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment