Thursday, October 2, 2014

Сэжигтнүүд ууланд бүгж байжээ

Сэжигтнүүд ууланд бүгж байжээ

36 минутын өмнө

Цагдан хорих 461-р ангиас энэ сарын 04-ний өдөр оргосон сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан билээ.

Ажлын хэсгийнхэн өнгөрөгч даваа гаригийн 18.00 цагийн үед сэжигтэн Б.Амарбаясгаланг "Бөмбөгөр" худалдааны төвийн орчмоос олж баривчилсан юм. Харин өчигдөр 08.00 цагийн үед I хорооллын "Саппоро" орчмоос сэжигтэн Э.Вантөмөрийг олж баривчилжээ. Дээрх хоёр сэжигтэн ууланд бүгж байгаад сүүлийн хоёр хоногт хот руу ирж хоол хүнс олохоор явж байгаад нь баригджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment