Баагий аварга жагсаалт бараадна
53 минутын өмнө
Сүүлийн үед Хэнтийнхэн аваргаасаа уйдсан бололтой, хүн болгон л "Одоо Баагий аварга болсон доо. Дараагийн сонгуулиар жагсаалт бараадсан нь дээр. Эсвэл Биеийн тамирын улсын хорооны дарга болсон нь дээр" хэмээн ярилцах болжээ.Энэ ч үнэний ортой гэнэ. Учир нь, өнгөрсөн хугацаанд Хэнтийчүүд тэр дундаа хамт нэр дэвшиж байсан Д.Арвин гишүүн хүртэл Б.Бат-Эрдэнэ аваргыг "Сонгуульдаа ердөө мөнгө зарцуулдаггүй. Би л бүгдийг нь дааж байсан" гэж хүртэл ам алдаад авсан юм.
Харин нутгийнхан нь Баагий аваргыг "Мөнгөндөө туйлын харамч, нэг л их гар барьж, үнсэж үнэрлэсэн хүн" гэж ам амандаа ярилцаж суугаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment