Tuesday, October 14, 2014

Эхнэртээ хайртай эрчүүдийн уралдаан (видео)

Эхнэртээ хайртай эрчүүдийн уралдаан (видео)

46 минутын өмнө

АНУ-ын Мэн мужийн Ньюри хотод жил бүр уламжлал болгон зохиогддог эхнэрээ дүүрч гүйх тэмцээн болжээ. Хосууд 278 метр зайг хурдан туулах шаардлагатай байсан юм. Гүйхдээ тэд бартаа саадыг даван туулах ёстой байлаа.

Тэмцээний ялагчаар Жесси Волл, Кристина Арселаульт нар тодорчээ. Тэд ирэх жилийн зун хуримаа хийхээр төлөвлөсөн аж. Хэдий тийм ч тэмцээнийг зохион байгуулагчид тэдэнд оролцох зөвшөөрөл олгосон гэнэ. Ирэх жил энэ хоёр Швед Улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байна.

Ньюри хотод 13 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ тэмцээнд оролцохоор Хойд Америкийн олон хос хүрэлцэн ирдэг билээ. Шагнал нь тун өвөрмөц аж. Эрчүүд шар айраг хүртдэг бол эмэгтэйчүүд биеийн жингийн килограмм тутамдаа 11 долларын урамшуулал авдаг байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment